СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-02-26

ШИНЭ ДУУ: Чамайгаа хайрла юу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Дуучин Б.Чанцалдулам хайрын баярын өдөр буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр “Чамайгаа хайрла юу” гэдэг цоо шинэ дуугаа клипжүүлэн үзэгч, сонсогчдодоо хүргэлээ.

Уг дууны шүлгийг Б.Мөнхжаргал, хөгжмийг Э.Эрболд бичжээ. Дуучин Б.Чанцалдулам долоон жилийн өмнөө дуучин А.Анхбаяртай хамтран “Насны ганцхан хань” хэмээх дууг сэргээн дуулсан нь хит болж монголын ард түмэнд анх танигдаж байв.

Түүнээс хойш "Хөөрхөн л юм чинь", "Ижийдээ ирлээ", "Тэр л хэвээрээ" зэрэг олон арван уран бүтээл туурвиж үзэгч, сонсогчдод хүргэсээр ирсэн бөгөөд өнгөрсөн жил “Учрал холын чамтайгаа”, “Хайрын зөн” зэрэг дуунууд хит болж youtube-т олон сая, үзэлт хандалт цуглуулж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.161

Хайрлая уу гэж бичнэ шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.