СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-02-26

LIVE: Хэвтэн эмчлүүлэх суурь тариф ирэх сарын 1-нээс 850 мянган төгрөг болж нэмэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл өглөө.

. Түүнчлэн 300 оношны хүрээнд хэвтэн эмчлүүлдэг байсан бол 190-ээр нэмэгдэж, 490 болсон. Үүнээс 182 нь төлбөргүй буюу Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь төлөгдөнө гэсэн үг.

Шинэчилсэн тогтоолоор даатгуулагчийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, санхүүгийн дарамтыг багасгах зорилготой. Өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол . Тэгэхээр ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан хувийн эмнэлгээс даатгалаараа үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ авах боломжтой гэнэ. Гэхдээ гэрээтэй хувийн эмнэлэгт үзүүлэхээр бол анхан шатны Өрхийн эмнэлгээсээ 13 маягт авч тусламж, үйлчилгээ авч болно.

Түүнчлэн тархины шигдээс, харвалт, зүрхний шигдээс, төрөлхийн гаж хөгжлүүд, хоол боловсруулах тогтолцооны бусад эмгэгүүд, гэмтлийн гаралтай үлдцүүд, түлэгдэлт, осголт, хөлдөлт, төрөх, нярай, сэтгэцийн эмгэгүүд 100 хувь үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээг гуравдугаар сарын 1-нээс авах юм.

Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон .

Иргэдийн дунд нэлээд танигдсан "Зүрх мартахгүй" төсөл дээр жишээ авч тайлбарлая. Өмнө нь тус төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон.

Бас нэг том зарчмын өөрчлөлт нь хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгаа.

Тухайлбал,.  

Хүүхдийн шүдний эмчилгээний зардал нэмэгдсэн. Нэг шүдний бүх эмчилгээний зардал 45 мянган төгрөгт багтаж байгаа. Нийт гурав хүртэлх буюу 135 мянган төгрөгийг даатгалаас гаргах бол үүнээс дээш шүдний төлбөрийг иргэн та өөрөө хариуцах юм. 

ЭМДС-аас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээтэй энд дарж танилцана уу. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (32)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

O.Uranbileg
3 жилийн өмнө
66.181.161.78

Bayrlalaa Hvn ardiinhaa toloo tom horongo oruulalt hiih ajillaj baigaa ta bvhend talarhal ilerhiilie

Зочин
3 жилийн өмнө
59.153.87.45

Маш сайхан шинэлэг зүйлийг хэрэгжүүлж байгаад баярлалаа нэмж нэг санал хэлэхэд манай хүргэн ах маань бараг эм эмнэлэгийн үйлчилгээ авдаггүй харин эгч минь маш их хүнд хагалгаанд орж байнаг эм эмнэлэгийн үйлчилгээ авч байсаар одоо бараг эмд мөнгнгүй болсон ийм тохиолдолд өвгөнийх нь даатгалыг шилжүүлэн хэрэглэх боломжтой болгож өгвөл хүмүүст их л дэмжлэг болно гэж бодож байна

Л.НОРЖМАА
3 жилийн өмнө
103.57.95.139

Манай ЭМД хууль иргэнд өгаөжтэй сайн болж өарчлөлт орсон байна

Gembel
3 жилийн өмнө
66.181.189.192

Сахарын өвчтэй хүний шинжилгээнйй хэрэгсэл буюу сахарын аппарат зүү гээд үнэтэй зарагддаг эдгээр зүйлс хамаарч байгаа юу

Наран
3 жилийн өмнө
202.9.40.160

насжилттай холбоотой өвдөгний үе солих мэс засал бизнес болоод бн Ахмадууд боломжтой үеээ солиулдаг боломжгүй маш олон хүн байгаа Эмд аас санхүүжүүлж л байгаал даа гэхдээ хэцүү анхаарч үзээсэй

дэлгэрмаа
3 жилийн өмнө
202.21.125.66

ер эмнэлэгт хэвтдэггүй үзүүлдэггүй байж даатгал төлдөг хүний даатгал хуримтлагдаж үлдэх үү

GANCHIMEG
3 жилийн өмнө
66.181.179.31

Nuruuni hagalgaand oroh bolson uma herwee suulgats suulgawal vne toloh v

Оюунтуяа
3 жилийн өмнө
66.181.161.119

Баярлалаа

зочин
3 жилийн өмнө
64.119.24.179

Бас л нөгөө 13А маягт авах чирэгдэл арилаагүй байна шүү дэн юун шинэлэг болсон бэ үнэ нь нэмэгджээ.

M.Batdelger
3 жилийн өмнө
59.153.114.27

Uenii hagalgaa hiilgehed daatgalaas hed, huvi hunees hed garah ve

Өвчтөн
3 жилийн өмнө
202.126.90.108

ЭМДаас төр хариуцдаг нь цаасан дээр хэрэгжээд амьдрал дээр эмнэлгүүд нь ялангуяа төрийн эмнэлгүүд нь эм тарианы хангалтгүй иргэдээс гаргуулчихаад даатгалаас санхүүжилт авдаг. 1000 нэмээд өөрчлөгдөх болуудаа

Нина
3 жилийн өмнө
202.9.41.71

Хэвтэн эмчлүүлх төлбөрийг яагаад нэг дахин нэмж байгаа юм бэ 400 байсныг 850 гэх юм .шүд бас арай юу улам л нэмээд

B ENHTAIVAN
3 жилийн өмнө
202.9.46.79

Huruunii 2 diki solih zaaltai yum hediig tuluh bol bas ter hevtehed ih mungu bnaa hevsen hoinoo gadnaas ih em taria avdag ter yah be ?

иргэн
3 жилийн өмнө
66.181.161.76

мѳнгѳгүй хүн бол үхэх юм бна даа

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.92

Үе шилжүүлэн суулгах хагалгаа Ямар үнэтэй вэ өвдөг

Зочин
3 жилийн өмнө
66.181.178.105

*

Зочин
3 жилийн өмнө
103.212.118.140

Юун нь шинжлэгдсэн байгаа юм. Харин ч төлбөр нэмэгдсэн байна шүү дээ. Тэгээд ЭМД-аар хөнгөлөлттэй өгдөг яг хөгшчүүлийн хамгийн их өвчин намдаах наклафен эмийг хасчихсан байна лээ. Тэгээд хамгийн хямдхан эм оронд нь өгдөг болсон. Тэр нь өвчин дарагдахгүй эм байна лээ. Бас яг хүний хэрэглэдэг эмнүүдээс ихэнхийг нь хассан байна шүү. Тийм муухай аргаар өөрчилжихөөд ард түмнээ хуурчихаад хачин юм яриад байдагаа боль.

Zochin
3 жилийн өмнө
43.242.243.82

Emnelegt khevtekh suuri unee yagaad 100 khuvi nemchikhsen yum be !!!!@????$$$$$$$$$ . Ene chini urkhiin orlogo baga bolon nastai tetgever baga khumuust khundeer tusaj baina. Shatlan nemekh gargalgaa baikhgui yu .?????

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.32

Hvdnii bolor soliulahad huwiin embelegt daatgal bgaa yu.

Түмээ
3 жилийн өмнө
150.129.141.118

Тэтгэвэрийн ахмадууд шинжилгээ оношлогоо өгөхдөө хуучин 156000 төг бсан хэвээрээ бна. Элэгний циррозоор хэвтэн эмчлүүлэхэд мөнгө төлөх үү. Элэг хамгаалах эмүүд хөнгөлтөөс хасагдсан бх юм яагаад вэ??? 34 жил улсад ажиллаж эрүүл мэндийн татвар төлчихөөд одоо тэтгэвэрийн мөнгөөрөө эм тариагаа аваад яаж амьдар гээд бгаа юм бэ. Ахмадуудыг мөнгөгүй учир үх гэж бгаатай адил сонсогдож бна шүү...!!!!!!

Иргэн
3 жилийн өмнө
64.119.27.193

Nohoin baas shig yum hiihiin. Naaduul chin odoo tegeed or honogoo emchilgeegee nemne ugaasaa tiim l bdg bizde. Suuri mongiig ni nemlee buh uilchilgee tolboroo nemne novshnuud. Yaaj iij bgaa l ulsiin mongiig colmohoo bodhiimaa neeh irgediig bodloo gej ireel.

Ханд
3 жилийн өмнө
66.181.161.120

Түнхний үе солиулахад ямар толбөртэй вэ

Зочин
3 жилийн өмнө
103.212.118.199

ЭМД-ын шинэчлэлийн дагуу эмнэлгүүдэд олгох хэвтэн эмчлүүлэх тусламж,үйлчилгээний суурь тарифыг 2 дахин нэмэгдүүлсэн нь нэг талаас нь эмнэлэг талдаа маш өгөөжтэй, хүмүүсийг эмнэлэгт маш их олон тоогоор хэвтүүлэх сонирхлыг бий болгож, иргэн талдаа бол халааснаас мөнгө гарах нь багасах боловч анагаах ухааны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх , нийгмийн эрүүл мэнд хэмээх тэргүүлэх чиглэлийг орхигдуулсан хууль болжээ. Эмнэлгүүд ор хөөцөлдөх тогтолцоо хэвээрээ л нэг хэсэгтэй үргэлжлэх болж дээ.

Д Оюун
3 жилийн өмнө
66.181.178.136

Хорооны эмнэлэгүүдэд шүдний кабинеттэй болговол иргэд амны хөндийн өвчилөлгүй болвол бусад өвчилөл ч багасана

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.154

Сайхан мэдээ баяртай мэдээлэл бна. Бөөр солих тал дээр ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар зохиох ажил хийгдэх үү.Та нарт ажлын амжилт хүсэн ерөөе.

Зочин
3 жилийн өмнө
66.181.191.229

Маш сайхан мэдээ байна

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.100

Шалгалт хяналтаа сайжруулах хэрэгтэй дээ.Хэвтүүлж мөнгө авдаг эмнэлгүүд ялих ялихгүй юмаар хэвтүүлж мөнгө олдог нь нууц биш

Б.Алтантуяа
3 жилийн өмнө
66.181.161.33

Маш их баярлалаа зөв шийдвэр тогтоол гаргаж хэрэгжүүлж байгаад

Зочин
3 жилийн өмнө
66.181.187.20

Маш сайхан буянтай ажил эхлүүлж хуулийн шинэчлэл хийжээ. Гэхдээ нэг хүний нэг жилд авах хөнгөлөлт эмчилгээний зардлыг тогтоож өгөхгүй бол болохгүй юм шиг. Тэгэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэдэг жилдээ улирал тутам биеэ энхийлж хэвтдэг биедээ жигтэйхэн арчаатай улсууд байдаг юм билээ шүүү.Тэгэхэд зарим өвчин гэж ганц үг ган хийхгүй явж байгаад ганц хэвтэж эмчлүүлэхэд хамаг мөнгө зардал нь дуусчихсан эм тариа нь олдохгүй болчихсон байдаг шүү.

Зочин
3 жилийн өмнө
103.10.23.80

эрүүл мэндийн даатгал маш сайхан болж шинэчлэндсэн байна баярлалаа манай эрүүл мэндийн үйлчилгээг хүмүүс нэг л сайн ойлгохгүй болж л ѳгвѳл буруу болгох гээд байдаг нь юундаа байна даа

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.224

Хувийн эмнэлэг орохгүй бгаа ш дээ.уг нь бүх эмнэлгээ үнэнээсээ дэмжвэл хүн эмчээ сонгоод эмнэлгээ сонгоод явмаар бна .ялангуа энэ халдварын үед зөвхөн улс эмнэлэгт олноороо биш хувийн эмнэлэгт тухалмаар бна шүү

Минжинсогоо
3 жилийн өмнө
202.126.89.104

цөсниы чулуу дурангаар авахуулахад төлбөр хэдийг төлөх вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.