Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Уханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна.
Энэ удаад "Уханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ"-г хүргэж байна. Хасмөрөн, Сайханцэцэг гэх залуу хос өнгөрсөн жилийн яг өдийд цар тахал ид дэгдэж байх үед Үхань хотод хөл хоригдож байжээ.
Тэд "Өнгөрсөн жил бид Ухань хотод сар шинийн баяраа тэмдэглэж, аялаж явах үед уушигны үрэвслийн хижиг өвчин тархаж, бид хөл хорионд орсон. Хэдийгээр ӨвөрМонголд гэртээ харих боломж байсан ч нутагтаа очоод бусад өвчин зовлон тараавал яах бол гэсэн эмзэглэлтэй болж больсон. Өөрсдийгөө 125 хоног тусгаарласан. Сэтгэлээ амгалан байлгахыг зорьсон.
2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хорио тавигдсан ч нэмж нэг сар өөрсдийгөө тусгаарлаад нутагтаа харьсан. Эргээд 9-р сард Ухань хотод ирж урлагийн үйлчилгээний ажлаа хийж байна.
Энэ ташрамд ар гэр, аав ээждээ шинэ жилийн мэндчилгээ илгээж байгааг хүлээн авна уу" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
saihan shineleerei