Казахстан улс гадаадын иргэдийг газар тариалангийн талбай өмчлөн, түрээслэхийг хориглох болно гэж тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.
Казахстан нь үр тариа, тослог ургамлын үр, махны томоохон үйлдвэрлэгч бөгөөд таван жилийн өмнө тус улсын эрх баригчид тариалангийн талбайн зах зээлээ нээж, хөдөө аж ахуйдаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар шийдсэн байна. Гэвч иргэд энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэн, гудамжинд жагсах болсон юм. Идэвхтнүүд хөрш зэргэлдээ Хятад улс тус улсын бүх тариалангийн газар, бэлчээрийн талбайг эзэмшдэг болох вий гэж эмээж байгаагаа илэрхийлжээ.
Үүний дараагаар Казахстаны Засгийн газар уг төлөвлөгөөг энэ он хүртэл хүчингүй болгоод байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Токаев энэхүү хориг хэвээр үлдэнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр "Газар өмчлөлийн асуудал нь манай иргэдийн хувьд үргэлж чухал асуудал байсаар ирсэн. Манай газар нутаг бол бидний тусгаар тогтнолын түшиг тулгуур бөгөөд ариун бэлгэдэл. Иймээс би хөдөө аж ахуйн зориулалттай газар нутгийг гадаадын иргэд болон гадаадын хуулийн этгээдэд худалдах, түрээслэхийг хориглож байна. Үүнд гадаадын хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд орно" хэмээн мэдэгджээ.
БНХАУ НЬ Казахстаны худалдааны гол түнш, зээл олгогч ба хөрөнгө оруулагч хэдий ч сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн дунд Бээжингийн эсрэг үзэл бодол нэмэгдэх болсон байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв. Чадаж бгаа. Казахстан Улс сүүлийн жилд хурдан хөгжиж бна
Маш зөв байна даа миний газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн бидний дээдсийн сайхан үг байдагдаа төрийн бодлогоор хатуу хориглох хэрэгтэй. Хуулийн заалт ч бий /зөвхөнөмчилөх/ харин эзэмших талаархи хуулийн заалтыг ч чангатгах хэрэгтэй!!!
hsag hun tegj heleegui shuu huuy
Энэ хятадаас болгоомжилсон л арга шүү дээ.Хятад хүмүүст найр тавьсан аль ч улсын газар шороо эргээд ашиглах аргагүй болсон байх юм билээ.Хүний юманд ямар сэтгэлгүй,хүйтэн хандана гээч.Маш болгоомжтой ,хатуу хоригтой байгууштай
Estoi zev shiidver gargajee.manaih bas kazakaas vlger avaasai.emneh buruu shiidveree eerchleh blsn shu.hyatduud gadnii nutag deer bga herengee hamgaalahaar zergee oruulna gj medegdsen bha.iimd tedend emchlvvleh, ezemshvvleh, tvreeslehiig horigloh n tusgaar ulsad mini tustai blno.
Zow .kazak huuhentei suusan Gadnii hurgen huu ymar erh uuregtei we.bi tanai ulsiin hurgen bolj bgaa.
Өмчлөөгүй Эзэмшиж байсан байлгүй дээ