СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-02-25

LIVE: Элсэлтийн ерөнхий шалгалтыг танхимаар орсон сэдвийн хүрээнд авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэлсэн тул юу, юун дээр анхаарах талаар Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн хэлтсийн дарга Л.Ганбат, мэргэжилтэн Б.Тунгалагтуяа нар мэдээлэл хийлээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрийн 09 цагаас орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. БҮТ-ийн тооцооллоор 39 орчим мянган элсэгч шалгалт өгнө гэж тооцож байгаа аж. ЭЕШ зургадугаар сарын дундуур, монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард авахаар төлөвлөжээ. Цар тахалтай холбоотойгоор МУЗГ, УОК, БШУЯ-тай зөвлөж, шалгалтыг хуваарийг жич зарлахаар тогтов. 

Бүртгүүлэхдээ хэдэн зүйл анхаарах шаардлагатай. Үүнд: 

1. Цахимаар бүртгүүлэхэд: Иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй зураг /сүүлийн гурван сард авахуулсан, арын фон цайвар байх шаардлагатай/, шалгалтын хураамж 5800төг, батламжийн үнэ 700төгрөгийг ямар ч банкны картнаар төлөх боломжтой /Элсэгчийн хувийн карт байх ёстой гэсэн шаардлага тавигдаагүй/. 

2. Хичээл сонголт: Арван хичээлээс дуртайгаа сонгоно. Элсэхийг хүсэж байгаа сургуулийнхаа шалгалтын шаардлага болон эзэмших мэргэжлээ бодолцож сонгоыг БҮТ-өөс зөвлөлөө. Учир нь нэгэнт сонгосон бол сонголтыг өөрчлөх боломжгүй. Өнгөрсөн жилд тохиолдсон нэг зүйл нь шалгалт эхлэхийн өмнө "сонгосон хичээлээ өөрчилье" гэдэг хүсэлт тавьж байсан байна. Журамд сонгосон хичээлийг өөрчлөх, нэмэх, хасах боломжгүй байдаг тул олон талаас нь бодож хичээлээ сонгохыг зөвлөлөө. 

3. Даалгаврын агуулгад орсон өөрчлөлт: 1-12 дугаар ангийн танхимаар орсон хичээлийн сэдвийн хүрээнд шалгалтын тест боловсруулагдана. Өөрөөр хэлбэл, цахимаар заасан хичээлийн агуулга шалгалтад орохгүй. Мөн зөвхөн ахлах ангид үзсэн хичээлээр бус, нэгээс 12 дугаар анги хүртэлх танхимаар орсон хичээлийн сэдвээр боловсруулагдах тул сайн бэлдэхийг БҮТ-өөс сануулав. 

4. Монгол хэл, бичгийн шалгалт: Тус шалгалт нь бүх элсэгчээс авдаг онцлогтой. Босго оноо давсан элсэгч ЭЕШ өгөх эрхтэй болдог. Батламж нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг тул өмнөх онд өгсөн элсэгч шалгалт өгөхгүйгээр шууд ЭЕШ өгнө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
202.126.90.88

..юу вэ? ..шалгалт уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.