СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-02-25

Хүрээний хамгийн өндөр барилга

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Барилгачны талбайн зүүн талд байрлах хоёр давхар хуучны энэ саарал байшинг бид Занабазарын музей гэдгээр нь илүүтэй мэддэг. Харин буурал түүхийн нэгэн зууны хуудсанд нэрээ хэдэн удаа сольж, ямар үйл явдлын гэрч болсноор ирсэн нь бас л сонин.

Музейн барилга 1905 онд Оросын худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ.

. 1961 онд Улсын Их Дэлгүүр одоогийн байранд нүүж орсны дараа Улсын номын дэлгүүр, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим, хожмоо Дүрслэх урлагийн музей болжээ.

Тодруулбал, 1966 оны 7 дугаар сард Ардын зураач, доктор О.Цүлтэмийн 300 орчим цуглуулган дээр үндэслэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей байгуулагдаж түүхийн хуудсаа нээсэн байна. . Танд л гэж хэлэхэд дотор нь орох гэж яараад хэрэггүй. Учир нь музейтэй цогцоор нь танилцая гэвэл гадна талын ханын зурагнаас аяллаа эхлүүлэх нь зөв болов уу. Хэдэн ч хавар, зуны бороо, нар салхинд элэгдэж өнөөдөртэй золгосон юм бүү мэд. Эдгээр зурагнаас ёстой л түүх үнэртэх шиг болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.