- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Өнгөрсөн амралтын өдрөөр нийт нутгийг хамарсан хүчтэй салхи болон цасан шуурга шуурсаны улмаас баруун 4 аймаг тог цахилгаангүй болж, олон арван айлын гэр байшин салхинд хийссэн билээ.
ОХУ-ын чиглэлийн гурван тулгуур багана унасны нэгийг нь өнгөрсөн шөнө босгож холбожээ. Одоогоор үлдсэн хоёр тулгуур баганыг босгож холбох ажил явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд Увсаас Ховд чиглэлийн 110 кВ 8 шонгийн угсрах ажил өнөөдөр эхэлж байна.
Энэ чиглэлийн холболтыг нөөц шонгоор дамжуулж байгаа учир цахилгааны хязгаарлалт дээрх 8 шонг угсарч дуустал үргэлжлэх аж. Дээрх гэмтэлтэй холбоотой цахилгааны холболтыг хийхээр ББЭХ-ний систем, баруун таван аймгийн эрчим хүчний салбарын ажилтнууд, Эрчим хүчний яам зэрэг байгууллагуудын 300 гаруй ажилтан хамтран өдөр шөнөгүй ажиллаж буй.