СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Загдаа болон түүний эхнэрт холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Г.Загдаад 6,2 жил, эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорил ял оноосон юм. Тэд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Г.Загдааг хүчингийн хэрэг, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдсэн ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.162

Төрд бугшсан идээ бээрүүд зөв хүмүүсийг ч зүгээр байлгүй 5 цаасыг тендер төсөл нэрээр идэж уухын тулд золиосонд явчихлаадаа ах эгч хоёр минь.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.102

Тавтиргүй 2 яриа хэлээ мэддэггүй зөнөгүүддээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.