СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Apple сар бүр нэг компани шинээр худалдаж авдаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 100 орчим компани шинээр худалдаж авч үйл ажиллагаагаа тэлсэн тухай танилцуулав. Энэ нь гурваас дөрвөн долоо хоног тутамд нэг компанийг нэгтгэж, эзэнт гүрнээ өргөжүүлдэг гэсэн үг юм.

Энэ долоо хоногийн мягмар гарагт Apple компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалт боллоо. . Энэ жилийн эхний улиралд тус компани 111,4 тэрбум ам.долларын ашиг хуримтлуулсан байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Apple-ийн хийсэн хамгийн том худалдан авалт нь Beats Electronics-ийг гурван тэрбум ам.доллараар худалдаж авсан явдал юм. Үүний дараа 2018 онд Shazam-ыг 400 сая ам.доллараар худалдаж авчээ. Эдгээрээс гадна Apple ихэнхдээ жижиг технологийн фирмүүдээр эгнээгээ өргөжүүлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.