СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Номгон суманд өчигдөр хоёр удаа газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 07:47 цагт  мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн юм.

Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 09:41 цагт. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт ирүүлсэн.

Тус мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй болохыг мэдэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.