Манай улс Унгар улсаас санаачлан 50 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа “One with Nature” олон улсын ан агнуурын үзэсгэлэнд оролцохоор болжээ.
Уг асуудлаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд Унгар Улсын Засгийн газрын комиссар, ТНБД Золтан Кувачтай цахим уулзалт хийжээ.
Уг үзэсгэлэн, худалдаанд Монгол улсыг ан агнуурын өвөрмөц уламжлал, байгалийн хишигтэй түнш улсын хувьд ач холбогдол өндөртэй гэж үзэж байгаа ажээ. Мөн ан агнуураас гадна хөдөө аж ахуй, усны менежмент, байгаль хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд боломжтой гэж үзэж байна.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёр орны байгаль хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байгаад таатай байдгаа илэрхийллээ. Мөн тэрээр ан агнуурын олон улсын үзэсгэлэн “One with Nature” үзэсгэлэнд Монгол улс бүх боломжоороо оролцон, дэмжин ажиллана гэдгийг онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.