Канадын Парламентын Төлөөлөгчдийн танхимд Хятадын Засгийн газрын Шинжаан Уйгурт баримталж буй бодлого нь геноцид мөн эсэх талаар санал хураалт явуулжээ. Санал хураалтын дүнд Төлөөлөгчдийн танхимын гишүүд санал нэгтэйгээр Хятадын Засгийн газар Уйгурт геноцид буюу аймаглан устгах үйл ажиллагаа явуулсан хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Канадын эрх баригч Либерал намын улс төрчдөөс гадна сөрөг хүчний бүх нам эвсэл дуу нэгтэйгээр дэмжжээ. Төлөөлөгчдийн танхимд 338 суудалтай ба санал хураалтад оролцсон улс төрчид 266-0 саналын харьцаатайгаар дэмжив. Харин Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний Засгийн газрын танхимын ихэнх гишүүд санал хураалтад оролцохоос татгалзсан байна.
Уг санал хураалтын дүнд Канад улс Хятадын уйгуруудын эсрэг авж хэрэгжүүлж буй үйлдэл нь геноцидын гэмт хэрэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын дараа хоёр дахь орон болж байна.
Түүнчлэн Канадын эрх баригчид Олон улсын Олимпийн хороонд албан ёсоор хүсэлт гаргаж “хэрэв Хятадын Засгийн газар Шинжаан Уйгурт геноцидоо үргэлжлүүлсээр байвал 2022 оны Өвлийн Олимпийн наадмыг Бээжинд зохион байгуулахыг хориглох” санал тавихаар болжээ. Ерөнхий сайд Трюдо улстөрчид шийдвэрээ гаргахаасаа өмнө шалгалт мөрдлөгийн ажлыг нарийвчлан явуулах шаардлагатай хэмээн уриалж байна.
Парламентад явуулсан санал хураалтад Ерөнхий сайдын Засгийн газрын танхимаас Гадаад хэргийн сайд Марк Гарно ганцаараа оролцжээ. Сөрөг хүчний улстөрчдийн зүгээс Канадын Парламент эдийн засгийн зарим боломжоо золиосонд гаргасан ч хүний эрх, хүний эрхийн үнэт зүйлийн төлөө дуу хоолойгоо хүргэж буй чухал дохио болно гэж үзэж байна.
Нөгөө талаар энэ удаагийн санал хураалт Канад-Хятадын харилцаа ойрын жилүүдэд хурцадмал байгаагийн илэрхийлэл гэж харж байна. Өнгөрсөн амралтын өдөр Хятадаас Канадад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чонг Певу Канадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролдож байна гэсэн юм.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятадын Засгийн газар дахин боловсрол эзэмшүүлэх бааз нэрийн доор сая орчим уйгур иргэнийг баривичлан саатуулсаар байгаа гэж үздэг. ВВС агентлагийн эрэн сурвалжлах багийнхан уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа нотлох баримтыг дэлгэсэн байдаг юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: