СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-23

М.Үнэнбат: Улстөрийн намд удирдах алба хашиж байсан хүнийг ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүнээр томилуулахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийн материалыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр 2020 оны арванхоёрдугаар сарын 09-нөөс 2021 оны нэгдүгээр сарын 09-ний хооронд хүлээн авахад зургаан хүн материалаа ирүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэрээ дэвшүүлсэн зургаан хүний материалд Хууль зүйн байнгын хорооноос томилсон есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг анхан шатны сонгон шалгаруулалт, хэлэлцүүлэг хийж, шаардлагатай баримт материалыг хянан шалгасны дараа шаардлага хангасан хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлж, нээлттэй сонсголд оролцуулах учиртай.

Гэвч нэгдүгээр сарын 09-нөөс хойш Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн хоёр ч удаа хурал зарласан боловч хурлаа хойшлуулсан нь улстөрд нөлөө бүхий хүний лобби орчихов уу гэдэг хардлага сэрдлэгийг дагуулах болсон юм.

Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилсон ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбаттай утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшсэн зургаан хүнийг ажлын хэсэг анхан шатны хэлэлцүүлэгт хэзээ оруулах вэ?

-Ирэх долоо хоногт уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь хоёр ч удаа хурал зарласан боловч хойшилсон.

-Чухам ямар үндэслэлээр хурлаа хойшлуулав?

-ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч нь сүүлийн таван жилийн хугацаанд улстөрийн намд удирдах албан тушаал хашсан байх ёсгүй. Гэвч нэр дэвших материалаа ирүүлсэн хүмүүсийн дунд улстөрийн намд удирдах албан тушаал хашиж байсан гэх хүмүүс байгаа учраас уг асуудлыг тодруулж, холбогдох лавлагаа мэдээллийг гаргуулж авахын тулд хурлыг хойшлуулсан.

-ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн зарим нь 2020 оны УИХ-ын сонгуульд улстөрийн нам, эвслээс нэр дэвшсэн байсан. Эдгээр хүмүүс анхан шатны шалгаруулалтаар хасагдах уу?

-Үгүй. Улстөрийн намд удирдах албан тушаал хашсан хүмүүсийг л хасна гэсэн заалттай болохоос биш намын гишүүнийг хасна гэсэн заалт байхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.69.71

Баттуяаг хассан нь зөв. 3 нам дамжсан, одоо АН-ын гишүүн, ёстой 1 ёс суртахуунгүй хүн.

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.100

Ni ene dund Battuyaa l baina. Oor hench alga. Battuya Eoronhii said boloh hemjeenii mundag hvn shvv ataarhuu avgai mine

Zochin
3 жилийн өмнө
150.129.142.7

Хуулиа судлаачээ. Хуулиа дээр чинь намын гишүүн байсан эсвэл удирдлагад байсан хүнийг хориглох тухай алга байна. Хэрэв Үнэнбат гэдэг хүн ийм мэдэгдэл хийсэн бол хуулиа сайн судлахгүй л өгсөн байна шдээ.

huur
3 жилийн өмнө
66.181.161.12

Boldmyagmar chin MAXH d darga bsan bizdee

Оюун
3 жилийн өмнө
192.82.69.71

Баттуяаг олон нийт дэмжихгүй.

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.100

Sorry Demjigch nar olon baina. Ataarhaad bgaan muu daa orovdmooriin

Зочин
3 жилийн өмнө
64.119.25.247

Өдрийн мэнд. Баттуяаг хувь хүн талаас нь дэмжиж байна. Нам солих асуудал нь тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой байхаа.

Ганболд
3 жилийн өмнө
202.55.188.100

Battuya namchirhag uzeltei hvn bish. Battuya Namaar damjuulan bodlogoo heregjuulj bsan hvn

Ganbold
3 жилийн өмнө
202.55.188.100

Хуулиар хориглоогүй юмыг өөрсдөө хорих гээд байхын. Заваан улс юмаа. Яаж энэ улс өөдлөх вэ дээ.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Намчид төрөөс зайлцгаа. Улстөрөө л хийцгээ

Баттуяаг дэмжигч
3 жилийн өмнө
202.55.188.100

Баттуяа бол намчирхаг үзэлтэй хүн биш. Баттуяа-аас бусадын бол мэдэхгүй ээ. Энэ хүн бол тэдэн шиг Та нар шиг биш

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.100

Баттуяаа гарахгүй бол энэ улс үнэхээр ялзарсан өрөвдмөөр улс. Баттуяааг л дэмжинэ. Бусад нь бол санахгүйн байна. Одоогийн эмэгтэй гишүүдээс ч илүү Мундаг хүн шүү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Миний хөгшин одоо болио, намчингаар л дутав гэж дээ. Өндөр боловсролтой мэргэжилтэй олон хүн манайд байна

Battuya garaasai
3 жилийн өмнө
202.55.188.100

Battuya egch garaasai olon jil demjij baina. Battuya battuya

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.152

Battuya g tavijihval ug zuger bgamdaa shudraga mundag huuhen bnleedee.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.152

Battuya shudraga zuv yumni tuluu duugardag zuv l emegtei bnleedee Battuyag demjij bn

Зочин
3 жилийн өмнө
192.82.69.71

Ажлын хэсэг шударга ажиллаж байна. Болдмандал гэдэг МАН-ынхаа хүнийг дэмжихгүй байгаа нь зөв. Харин энэ Батиуяа ямар их амбицтай хүн бэ. Сонгуульд ялагдчлаа гээд Намбарын Энхбаярыг дагаж хэсэг гүйсэн. Төрд тэнцэхгүй гэдгээ харуулж байна. Бас маш олон нөхөр сольсон гэдэг. Тогтворгүй хүн бололтой.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.79

Энэ МАН-ын Болдмандал гэж хүн чинь намдаа дээрээсээ 3 дахь албан тушаал хяналтын хороон дарга байсан шүү дээ. Гишүүдийнхээ эрхийг зөрчиж хууль бусаар яриа хөөрөө нь утсаараа бичлэг хийж дарамталдаг бараг гаж зуршилтай хүн дээ. Ийм хүн ХЭҮК-т байж яавч болохгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.