Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газрын 200 гаруй буга ойр хавийн малчин айл өрхүүдэд өвөлжиж байна. Тухайн бугануудын нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд эхнээсээ өвс, тэжээлгүй болж, тэжээлийн хомстолд оржээ.
Хустайн байгалийн цогцолбор газарт 1400 орчим бугатай бөгөөд бэлчээрийн даац хэтэрсэн тул ойр орчмын айл өрхүүд рүү өвс, тэжээл хайх болжээ.
Үүний нэг нь малчин өрх Б.Болор: Одоогоор 10 гаруй буга өвөлжиж байна. Өнгөрсөн 11 сард манайд орж ирсэн. Гэвч хажуу айлын хашаа руу орж өвс, тэжээл идээд байсан тул тус айл өргөстэй хашаа татсанаар нэг буга нь үхсэн одоо хүртэл сэг, зэм нь байгаа. Манайх малдаа өвс тэжээл бэлдсэн байсан ч буга нарт өдөрт 2 боодол өвс өгч байгаа учраас гуравдугаар сарын 10-н гэхэд дуусахаар байна. Манайд өвөлжиж байгаа буга нар одоо үхэр, хүнээс айж үргэхээ больсон. Хангайн бугад тусалцгаая фэйсбүүк хуудас ажиллуулж, иргэдийг өвс, тэжээл өгөхийг уриалж байгаа.
Хустайн байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн: Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бугын тоо толгой өсөөгүй. Харин Хустайн нурууны бугын тоо толгой 3-4 дахин ихсэж, 1400 орчим байгаа. Идэш тэжээл хомс, бэлчээрийн даац хэтэрсэн тул айлын хашаа руу орж, өвс тэжээл ирэх явдал байгаа. Энэ бол зэрлэг амьтан бэлчих бэлчээргүй болсны жишээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
*нар гэдэг олон тооны дагаварыг зөвхөн хүн дээр хэрэглэнэ шүү. Юун буга нар вэ! Онигоо...
Буга нарт байхдаа яах вэ дээ. Харангадах гэдэг нь ундаасаад хатаж үхэхийг хэлнэ.
Буга нар ч гэх шиг арай арай
Залхууралгүй. Үг үсгээ дагавраа зөв сайхан хэрэглэн. Эх хэлээрээ. бичиж байна уу гэж та бүхнээс хүсье 10
Буганууд гэнэ дээ
Хустайн нурууны буганаас ХэрлэнБаянулаан ууланд шилжүүлж тавивал зүгээр дээ энэ ууланд урьд 90ээд оны үед маш их буга байсан 90 оноос хойш хядаад дууссан Одоо хүмүүсийн ухамсар дээшилсэн учир хуучин нутагт нь нутагшуулвал зүгээр юм даа Энэ нутаг буга өсгөж үржүүлэхэд сайхан нутаг шүү