Өмнөд Солонгосын цар тахлын үеийн дүрэм журмыг зөрчсөн иргэд удахгүй тараах яаралтай бэлэн мөнгөний тусламжийн багцад хамрагдах боломжгүй болно гэж тус улсын Ерөнхий сайд Жон Сэ Гюн өнөөдөр мэдэгджээ.
Тус улсад зарим дэлгүүр, зоогийн газар болон бусад бизнес эрхлэгчид халдварын тархалтыг хязгаарлах зорилготой олон дүрэм журмыг зөрчих болсон талаарх мэдээлэл тасралтгүй үргэлжилж байгаа билээ. Ерөнхий сайд Жон үүний эсрэг хатуу арга хэмжээ авахаа сануулж, нэг зөрчил гаргасан тохиолдолд шууд тусламжийн багц авах эрхийг нь хасах шийтгэл оноохоо мэдэгдсэн байна.
БНСУ-ын энэ удаагийн тусламжийн багц нь цар тахлын үеийн дөрөв дэх мөнгөн дэмжлэг бөгөөд Засгийн газар болон эрх баригч Ардчилсан нам энэ оны анхны төсвийн тодотголоо эмзэг бүлгийнхэн, ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг дэлгүүр эзэмшигчдэд туслах зорилгоор хуваарилахаар тохиролцсон аж. Тусламжийн багцыг ирэх гуравдугаар сараас тарааж эхлэхээр төлөвлөж байгаа юм.
Түүнчлэн тус улсад энэ долоо хоногийн сүүлээр коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх төлөвтэй байгааг Ерөнхий сайд Жон Сэ Гюн тэмдэглэжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: