СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын төрийн далбаа 5 хоногийн турш хагас бөхийнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний хэмжээнд мэдэгдэл хийж, Ковид-19 коронавирусээр 500,000 гаруй хүн амиа алдсаныг онцлон тэмдэглэлээ. АНУ коронавирусийн халдварын өвчлөл, эндэгдлээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд тус улсад одоогоор 28 сая гаруй хүн халдвар авч, 512,000 хүн нас бараад байна.

Жо Байден коронавируст цар тахлын үед үүссэн аймшигт нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд бүх америкчууд амь насаа алдсан иргэдийг дурсан санах ёстой гэлээ. Тэрээр нийт ард иргэддээ хандан .

Ийнхүү тэрээр улс оронд цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо Дэлхийн 1, 2 дугаар дайн, Вьетнамын дайнаас ч илүү гарсан гэдгийг сануулжээ.

Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон амны хаалт зүүх нь хэт улстөржсөн явдал гэж үзэн үл ойшоосноос өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Сарын өмнө буюу нэгдүгээр сарын 20-нд Байден Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх үед АНУ-д коронавирусийн улмаас 400,000 иргэн нас бараад байсан юм. Байден тангараг өргөсөн даруйдаа цар тахлын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлж зуу хоногийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлээд байгаа.

. Сүүлийн 40 хоногийн хугацаанд эмнэлгүүдэд бүртгэгдэх халдварын тоо буурсан бөгөөд өдөрт 1,6 сая тун вакцин таригдаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.