СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уланбаатар хотод 5-7 хэм хүйтэн байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

2021 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй  цас орно. Бусад нутгаар цас орохгүй.   Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.   

Увс нуур болон Дархадын  хотгор,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 градус , Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр,  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн,  говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон  цас багатай, энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.