СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-19

LIVE: Өнгөрсөн 24 цагт ковидын 58 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.19/11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр өнгөрсөн 24 цагийн хугацааны нөхцөл байдал болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны явцыг танилцуулав.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагт нийт 47110 хүнд шинжилгээ хийснээс 58 хүнээс шинээр халдвар илэрсэн. Үүний 48 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс илэрсэн бол 10 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад илэрсэн байна. Үүний найм нь ойрын халдварынх, хоёр нь шинээр илэрсэн халдвар байна. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээс нийт 47 хүнээс халдвар илэрсэн нь баталгаажлаа. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээс илэрсэн 47 тохиолдлыг задалж үзвэл БГД-ийн 3,12,25-р хороо, БЗД-ийн 26-р хороо, СБД-ийн 18-р хороо, СХД-ийн 6,7, 18, 3139-р хороо, ХУД-ийн 2, 4-р хороо, ЧД-ийн 2,6,12-р хорооноос тус тус илэрсэн" гэв.

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол нийтдээ 2551 болсон. Орон нутгаас нэмж халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 717 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 625 хүн хөнгөн, 84 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, нэг хүн маш хүнд байна.

Нийт халдвар авагсдын 71,3 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн байна. 

Өчигдөр 80 гаруй сэтгүүлчдийг ПСР шинжилгээнд хамруулсан учраас тэдгээр сэтгүүлчдийн ар гэр шинжилгээнд хамрагдахгүй байж болно. Учир нь лабораторийн хүчин чадал нэмэгдэж, хариу нь 48 цаг хүрч удаашрах төлөвтэй байна.  

Өнөөдрийн байдлаар гурваас дээш халдвартай голомт БГД-т нэг, Хан-Уул дүүрэгт хоёр, Чингэлтэй дүүрэгт хоёр, СХД-т зургаа илрээд байна. 

-Коронавирусээс болж нас барж буй нийт хэдэн тохиолдол илэрсэн бэ?

-Монгол Улсад таван нас баралт бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдолтой харьцуулбал 0,1 хувьтай байгаа нь харьцангуй бага үзүүлэлт. 

-Нэг иргэнийг халдвартайг нь мэдсэн хирнээ тусгаарлаагүй гэрт нь найм хонуулсан тохиолдол гарчээ. Ийм өөр тохиолдол бий юу?

-Энэ хүний гэр бүл нь халдвартай нь батлагдсан. Гэр бүлийн шинжилгээнээс тухайн иргэний хариу сөрөг гарсан. Эерэг гарсан гэр бүлийн хүнийг нь тусгаарласан. Харин сөрөг гарсан хүн "бага насны хүүхэдтэй учраас намайг бүү тусгаарлаач" гэсэн хүсэлтийн дагуу гэрт нь тусгаарласан. Өргөдөл нь бий. Дахин шинжилгээ авахад хариу эерэг гарсан тул тусгаарласан. Хоёр хүүхдээ /11 болон 4 настай хүүхдүүд нь сөрөг гарсан/ тусгаарлахгүй гэсэн. Хадам ээждээ үлдээгээд тусгаарлагдсан. Ийм асуудал их гарч байна. Ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, хавдартай хүнээ асардаг ар гэрт ийм мэт асуудал их гарч байна. Тухай тухай үед нь зөвшилцөөд явж байна. 

"Монгол шир" ХК-ийн тухайд батлагдсан тохиолдол бүртгэгдмэгц тусгаарлалтад авсан. Сахилгагүй байдал олон үүссэн. Өөр хүний иргэний үнэмлэх үзүүлж гадуур гарсан. Хаяг дутуу хэлж, хаана яваагаа хэлэхгүй зугтсан. Цагдаа тагнуулын байгууллагатай хамтарч эрэн сурвалжилж олж авсан. Харин хариу нь эерэг гарсан ч гэрт нь тусгаарласан нэг иргэн бий. Элизабет хотхонд амьдардаг.  Мөн л дээрх шалтгаантай ижил ар гэрийн зайлшгүй гачигдалтай. Иймд цагдаагийн хамгаалалтад авсан, хөдөлгөөн гаргаагүй. Хоёрдугаар сарын 9,10-аас хойш тус хотхонд халдвар бүртгэгдээгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.