Улаанбаатар хотын 4 дүүрэгт байрлах нийт 41 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт ШӨХТГ-аас энэ сарын 18-нд хяналт шалгалт хийжээ.
Хүчит шонхор захад:
Махны жижиглэнгийн үнийг хоёрдугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 11000-11500 болж 500-1000 төгрөгөөр, ямааны мах 9000 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн цул махны дээд үнэ 14000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан. Махны бөөний үнийг хоёрдугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 7500-8000 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгдсэн.
Хяналт шалгалтад хамрагдсан нийт 18 зах, хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байгаа бөгөөд өндөгний нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
Зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлж байгаатай холбогдуулан зарим зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд мах худалдаалж эхлээгүй байна.
Хяналт шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд улсын байцаагч шаардлага тавьж, лангуунаас хураалгах арга хэмжээ авч ажилласан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.