СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сибирьт үүссэн аварга том, нууцлаг 17 нүхний учрыг тайлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Сибирийн тундрын бүсэд өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 17 ширхэг нууцлаг аварга том нүх үүссэн билээ. Эрдэмтэд эдгээр нүхнүүдийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байсан ч албан ёсны судалгааны дүнг хараахан танилцуулаагүй байсан юм.

Тэгвэл . Өнгөрсөн жилийн намар эхэлсэн тэдний ажлын тайлан “Газарзүйн шинжлэх ухаан” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн байна. Анх удаа судлаачид нууцлаг харанхуй тогооны 10-15 метрийн гүнд дрон оруулж зургийг нь авсан ажээ.

Хамгийн анхны нүх Сибирьт 2013 онд бүртгэгдэв. Үүнээс хойш хамгийн сүүлийн буюу 17 дахь нүх Оросын арктикийн Ямалын хойгт өнгөрсөн жил илэрсэн байна.

Эрдэмтдийн баг дроноор 80 орчим зураг дарж, 30 орчим метр гүн нууцлаг тогооны 3D загварыг гаргажээ. Ингэхдээ гурван ч удаа дроноо алдах дөхсөн ч амжилттай мэдээлэл цуглуулсан байна. Тэдний тооцоолсноор метаны хий буюу намгийн хий мөсөн дээр хөндий үүсгэж, энэ нь хөрсний гадаргуу дээр овоолго үүсгэжээ. Уг овоолгоны хэмжээ томорсоор хагарч дэлбэрснээр аварга том тогоо буюу нүхийг бий болгосон байна. .  

Мөнх цэвдэг нь өөрөө метаны асар том байгалийн нөөцтэй. Асар хүчтэй уг хүлэмжийн хий нь нүүрстөрөгчийн давхар ислээс ч илүү манай гарагийн дулааныг барьж тэнцвэржүүлж байдаг. Ойрын жилүүдэд дэлхийн дунджаас хоёр дахин илүү халуун болж байгаа нь мөнх цэвдгийн давхарга нимгэрч сулрахад нөлөөлж, үүний үр дагаварт хий хаа нэгтээ гадагшлахад хялбар болсон байна. Тиймээс дэлхийн цаг уурын дулаарал арктикийн мөнх цэвдэгт аварга том нүх гарахад нөлөөлж байна гэдэгтэй судлаачид санал нийлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
202.9.46.83

Дэлхийн цаг уурын дулаарал мөсөн гол, намаг, цэвдэг хайлах хэмжээгээр метрийн ялгарал нэмэгдэн озоны давхаргад 20 жил орчихлоо нүүрсхүчлийн хийхээс хэд дахин илүү дулаан ялгаруулж дулааралд нөлөөлдөг.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.34

Удахгү

Ирээдүйдээ санаа зовогч.
3 жилийн өмнө
64.119.16.138

Энэ нүх яагаад үүссэн талаар харь гаригийнхний тухай сайт дээр тайлбар өгөхдөө дэлхий 5-р түвшинд ороход дэлхийн бүх хүн амьдарч чадахгүй тул сансарын хөлөг дээр дэлхийтэй адил нөхцлийг буй болгох гэж хөрсний дээжнээс авсан. Одоо оршин суух дэлхийн 5 төвшинд амьдрах чадваргүй оршин суугчидаа хүлээн авах л үлдээд байна гэж өгүүлж байсан.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.41

Ё Бсп

Зочин
3 жилийн өмнө
90.179.0.183

Баярлалаа гоё мэдээлэл байна ,амжилт хүсье,

Зочин
3 жилийн өмнө
103.229.122.204

Дэлхийн гүнд өөр иргэншилтэй амьдрал бдаг гэдэг тэдний нөлөө гэх билээ

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.102

"Ойрын жилүүдэд дэлхийн дунджаас хоёр дахин илүү халуун болж байгаа" танайх редакторгүй юу?

ИРГЭН
3 жилийн өмнө
202.55.188.102

"Ойрын жилүүдэд дэлхийн дунджаас хоёр дахин илүү халуун болж байгаа" танайх редакторгүй юу?

Н. Саруул эрдэнэ
3 жилийн өмнө
202.126.90.32

Тогооний дотор талийн харуулсан бол илүү сонирхолтой байх байлаа

Enhbayar
3 жилийн өмнө
66.181.161.29

G

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.28

g

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.37

Mahaq ideel , amitan alaal bai hii nemegdeel bna tegeed angarag shig neg l udur delberen delhiigeerei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.