СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Мэндсайхан сайд архидан согтуурсан уяач дарга нарыг юуны учир хамгаалан авч үлдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы дэмжлэгтэйгээр Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-гийн удирдах албан тушаалд томилогдсон хүмүүс ажлын байран дээрээ, бүх нийтийн бэлэн байдлын дэглэм журмыг ноцтойгоор зөрчиж, архидан согтуурсан асуудлыг цагдаагийн байгууллага өдгөө үргэлжлүүлэн шалгаж байна.

Хамгийн сонирхолтой нь ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан архи уусан гэм буруутныг шийтгэхийн оронд тус үйлдэлд огт хамааралгүй, оролцоогүй Н.Төмөрхүүг төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй хэмээн ажлаас чөлөөлсөн нь олон нийтийн анхаарлыг татаж эхлэв.

З.Мэндсайхан сайд ажлын байран дээрээ архидан согтуурсан хүмүүсийг шийтгэхийн оронд ямар ч гэм буруугүй Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлыг яарч сандран ажлаас халсан нь дараах шалтгаантай болохыг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж манай редакцид ирүүллээ.

Ажлын байран дээрээ архидан согтуурсан Х.Алтанзагас гэж хэн бэ

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дэд захирал Хүрэлбаатарын Алтанзагас нь сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан В.Үнэнбат, Байгаль орчин аялал жуучлалын сайд асан, “Увс хүнс” ХХК-ийн эзэн Н.Цэрэнбат нарын найз аж.

Тэрбээр өмнө нь 2016 аравдугаар сарын 04-ны Төрийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байгаад өмнөх захирлууд нь шүүхээс ял шийтгэл авсны дараахан хөөгдөж байжээ.

Ажлын байран дээрээ архидан согтуурсан М.Цэрэндорж гэж хэн бэ

. Тэрбээр Ховд аймгийн “Босоо хүлэг” галын тэргүүнээр ажилладаг бөгөөд арваад жилийн өмнөөс З.Мэндсайхан сайдтай дотно нөхөрлөх болжээ. З.Мэндсайхан сайд “Босоо хүлэг” галын гишүүн гэдгээрээ машид бахархаж энэ тухайгаа өмнө нь хэд хэдэн сонин сайтад ярилцлага өгсөн байдаг.

Уяач З.Мэндсайхан хүрэн шүдлэнгээ улсын наадамд айрагдуулчихаад алхаж байна.

Зургийн эх сурвалж: todmagnai.mn

Тод манлай уяач Д.Мөнхбат нь Ардын хувьсгалын 94 жилийн ойн /2015/ Үндэсний их баяр цэнгэл наадамд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хүрэн шүдлэнг уяж, сойж айрагдуулсны дараагаас тэдний нөхөрлөл улам дотно болжээ. Тэрбээр миний хүрэн шүдлэнг уяж Төрийн наадамд айрагдуулсан Д.Мөнхбат ахдаа баярлалаа хэмээн 2015 онд ярилцлага өгснийг энд дарж уншина уу.

Уяач З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайд болонгуутаа хамгийн түрүүнд ач санаж, хүрэн шүдлэнг нь уяж, улсын наадамд айрагдуулсан Тод манлай уяач Д.Мөнхбат ахынхаа хүүг ХАА-г дэмжих сангийн дэд захирал болгон дэвшүүлсэн аж. Гэтэл нөгөөх нь ажлын байран дээрээ архидан согтуурч бөөн асуудал дагуулж сайдыгаа хөөдөөд байна. З.Мэндсайхан сайд М.Цэрэндоржид хариуцлага тооцоогоогүй нь ердөө ийм л учиртай байж.

Ажлын байран дээрээ архидан согтуурсан Ц.Бат-Эрдэнэ гэж хэн бэ

Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Цогтоо овогтой Бат-Эрдэнэ нь Байгаль орчин, аялал жуучлалын сайд асан, "Увс хүнс” ХХК-ийн эзэн Н.Цэрэнбатын гарын хүн бөгөөд хамаг "хор"-ыг нь гардан гүйцэтгэдэг нэгэн гэдгийг эх сурвалж хэллээ. Ц.Бат-Эрдэнэ нь сайд асан Н.Цэрэнбатын “Увс хүнс” ХХК-д нягтлан бодогчоор өмнө нь ажиллаж байсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалагийн төрсөн дүү гэнэ. Тэрбээр "Хаппибьюлдинг" ХХК-г эзэмшдэг бөгөөд цөөнгүй тендерийг тус компанидаа авсан гэдгийг эх сурвалж хэллээ.

Ажлын байран дээрээ архидан согтуурсан Б.Энхбаяр гэж хэн бэ

Зургийн эх сурвалж: todmagnai.mn

ХААДС-ийн Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр нь З.Мэндсайхан сайдын найз төдийгүй нэг нутгийн хүмүүс аж. Б.Энхбаяр нь мөн Ховд аймгийн Засаг дарга Батсуурийн Дүгэржавын төрсөн дүү хэмээн эх сурвалж хэллээ. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаяр нь аймгийн алдарт уяач гэх цол хэргэмтэй бөгөөд морь малаар холбогдож яваад З.Мэндсайхан сайдтай улам дотносон нөхөрлөсөн юм байна.

Б.Энхбаярын уясан халтар даага нь Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадамд /2017/ айргийн дөрөвт хурдалж байжээ.

ХААДС-ийн газрын дарга бөгөөд аймгийн алдарт уяач Б.Энхбаярын халтар даага улсын наадамд айрагдаж байгаа нь.

Б.Энхбаяр уяачийн эхнэр нь тус сангийн дэд захирал Х.Алтанзагасын найз гэх мэдээлэл ч бас байна. Улсын наадамд хурдан морьдоо айрагдуулж байсан сайн найзтайгаа З.Мэндсайхан сайд хариуцлага тооцож чадахгүй тул түүний оронд морь малтай орооцолдоод байдаггүй Н.Төмөрхүүг золигт гаргажээ.

Бид З.Мэндсайханы оролцоо нөлөөтэйгээр томилогдсон бусад уяачдын мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (34)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

999
3 жилийн өмнө
139.5.216.162

Инээдтэй юм.Увс Ховдын новшнууд гайгаа өөрсдөө үүрээч

999
3 жилийн өмнө
202.179.21.238

Н.Төмөрхүү битгий шалчиганаад бай ямар олигтой ажилласан биш энэ байгуулгын нэр хүндийг шавартай хутгасан бүтэлгүй нөхөр.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.28

Мэндсайхан Төмөрхүү 2ын дунд яс хаяж бгаан бус уу.

Зочин
3 жилийн өмнө
139.5.217.243

Vnen vnen ymar ajildaa irdeg bsan bish irj gariin vseg zurchaad yabdag bsan ter gorio amsaj bgaan

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Зөзө бөхчүүд монголын төрийг бузарлаж бузарлаж арай гэж зайлах тийшээ хандтал оронд нь баахан уяачид ороод ирэх шив

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.57

Хөдөөнии тэнэгүүд хөдөөгөө очиж адуугаа маллаач.чаддаг юмаа хийж архи айргаа гудраад яваач.шал мангар ногоорсон хөдөөний нусгай юмс байжна.мэндсайхнтай нь зайлужлаачээ.халтар юмс хот бузарлаад Ерөнхий сайданцар нь ийм мангар сайданцар тавихаар тоглоомын засаг нь иойлгомжтой морь малтай юмсыг бүү ойртууд

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.195

Yag unen. Malvhid malaa mallaj uyachid ni morio l uy. Yu yasan said darga wee. Tegeed ajil hiisen yumgui arhi gudarch zodoon hiine zugeer bolij uz

zochin
3 жилийн өмнө
139.5.216.206

MAN iin novshnuud deerelhej hanahguimaa Ene said ni bas buun uuriin uyachdaa shahsiim bn daa

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.202

zuvhsd arkhi uugaagui tumurkhuug khalaad busad ded darga nariigaa khamgaalaad baikhdaa yadiin

zochin
3 жилийн өмнө
122.201.31.92

shalgagdaj duusaad bvgd halagdah bhoo. ehleed huuliin baiguullaga ajilaa hiisnii daraa halah bhda arhi uusan bol ugaasa halagdah ni todorhoi.

зочин
3 жилийн өмнө
64.119.22.150

Төмөрхүү угаасаа хэрэггүй нөхрөө.Удирдлагандаа бгаа хүмүүсээ удирдаж чадахгүй бол өөрөө сайн дураараа ажлаа өгөх хэрэгтэй л дэ

Хуц
3 жилийн өмнө
64.119.26.250

Гайгүй нөхөр юм уу гэсэн чинь. Өө ийм новшийн нөхөр байсан юм уу. Төрийн албыг уяачдын алба болгосон байна ш дээ.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.35

Мэндсайхан чинь өөрөө уяач, тэгээд баахан уяачид, найз нөхдөө төрийн албанд чихсэн ийм хөгийн амьтан байсан юм уу, архи уусан хэдтэй нь хамт мэндсайхныг огцруулах сстой. 1 р төрөхөд нярай эрийг таавчигтай гаргалаа гэж засаг огцорсон, сайд огцорсон нэмг ын дарга огцорсон. Шударга ёсыг барьж энэ хорио тогтоосон үед төрийн байгууллагад архидан зодолдсон архичингуудыг сайдтай нь хамт халах ёстой. Оюун эрдэнэ сайд ямар арга хэмжээ авахыг харж байя. Мэндсайхан нутагсаж ямар ч ажлын туршлагагүй байгуулагдаад удаагүй нутгийнхаа хүүхний компанид том боломж олгосон байдгийн. Энэ талаар дараа тодорхой гарганх. Ховд увсын бага ястангуудыг өөд нь гаргаж угаасаа өолохгүй

zochin
3 жилийн өмнө
122.201.31.92

aan zahiral ni arhidalt zohion baiguulaad ehlvvlcheed ywsan surag baisan shv. Tomorhvv gegch ireed ochnoon hvn halaad orond ni iim hvmvvsiig tomilson. zahirliin said tomilch chuluuldug. darga nariigaa naad zahiral chine tomildiin halah ni zow

zochin
3 жилийн өмнө
122.201.31.92

Сайд нар ирэх бүрдээ яамны харъяа байгуулагуудын дарга цэрэгээс эхсүүлээд үйлчилэгч хүртэл сольхоо больмоор юм. Сайдын тушаалаар бүтэц хийгдэж олон хүнийг хоолноос салгаж данхайсан том бүтэж хийж эцэст нь энэ.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.195

Iii baliar har bulaiguud mini daldarch uz. Alga bol

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.195

Iii baliar har bulaiguud mini daldarch uz. Alga bol

Сайн танил
3 жилийн өмнө
192.82.69.122

Холбоотой этгээдийн талаар мэдээлэл бол зөв байна. Мэндсайхан саяхан л ажлын байран дээрээ архидан согтуурсан шууд хална гээд попроод байсан яасан одоо л хархал үлдэж байна. К

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.71

Мэндсайхан гэдэг сайд халаа сэлгээ хийж хармаагаа түнтийлгэх гэсэн сонирхолтой нөхөр юм байна. Хариуцлагын алдаанаас болж сайн дураараа огцорч чадна гээд байсан хүрэлсүхээсээ жишээ аваач!!! Зайлаач!!!

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.200

Хөөе энэ төрийн ажил чинь арай худлаа бнаа та нарт ядаж боловсролтой хүн олдохгүй бна уу? Мөнгө танил тал байвал юу ч хийж болно гэж бодоогүй биз андуураад бна нөхдөө. Энэ М Цэрэндорж гэдгийг би сургуульд сурч бхыг мэдэхгүй юм бх юм барга 8ч төгсөөгүй байлгүй

uuchlaarai
3 жилийн өмнө
122.201.31.92

хөдөө аж ахуй их сургууль төссөн шүү төгсөөд санд 2009 оноос хойш ажиллаж байгаа залуу шүү бүх алба хэлтэс хийдэгээ хийж явсан хүн шүү. монголын бүх бүртгэлийг хөтөлдийм шиг яриад хэрггүй эд дундаас цэрэндорж нь ажидаа хийдэг хүн бусад нь ажиллаад хэдхэн сар л болж байгаа байх шүү.

Зочин
3 жилийн өмнө
122.201.21.2

Энэ төрийн албан тушаалыг наймаа панз болгосон Мэнд сайхан гуай та зайлаач.

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.170

Энэ олон уяач яана аа морь уядаг яам болжээ арай дэндүү юм

Хотгойд
3 жилийн өмнө
185.210.143.225

Оноо "цуутай шударга" ЕС Оюун-эрдэнэ сонсохгуй бгаа юм бол уу? Сонсвол ч сайнаар Сайд ажилгуй, муугаар ЗГ бурэлдэхуунээрээ огцорох нь дээ!

зочин
3 жилийн өмнө
139.5.217.252

Төрийн албыг Увс, Ховдынхон ураг төрлөөрөө, үе дамжуулан эзэгнэж байгаа ш дээ.

gaagaa
3 жилийн өмнө
66.181.161.67

Мэдээлийн сайтууд хэдэн халтар төгрөгнөөс болж хүнийг юуч гэж гүтгэж чадахнээ зүгээр л нүүрээ нуусан мөнгөний өмнөөс худал мэдээ ямарч цензургүй тарааж байдаг болих хэрэгтэй ард түмэнийг малтай андуурдагаа болих хэрэгтэй хэн хэнээ бүгд мэдийшдээ livetv.mn

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.54

Ийм амьтан сайд хийж байх ч гэж дээ.Ховдын ,, ховдгийн гай''-наас салгаад өгөөч Оюун-эрдэнэ ээ!Нөгөө шударга ёс энэ тэр чинь хэвээрээ юу?

Baagii
3 жилийн өмнө
139.5.217.243

Za bolildoo tseegii barag 10 jil ajillaj bn hamgiin anh baiguulagdahad n orj baisan ene 2 chiheesnii gulugiin hajuud ajillaa meddeg tarialanchiddaa ner nvvrtei haramsaltai bn

Зочин
3 жилийн өмнө
192.82.69.172

Төмөрхүү нь сүүлийн 2,3 сар л лав архи ууж алга болоод олдоогүйдэг.Төр төмөр нүүрээ харуулж халсан нь зөв!

Kairuini
3 жилийн өмнө
64.119.16.69

Олон улсын түвшинд ажиллах мэдлэг, чадвар, туршлагатай, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн төрийн алба хаших ёстой байтал энэ хөдөөний тэнэгүүд, усанд орж салтаа, амныхаа өмхийг арилгахыг ч мэдэхгүй муухай үнэртүүлсэн, бөх, уяач гэсэн юмнуудаар төрийн албыг хашуулж байх ч гэж дээ. Өрөвдөлтэй юмаа.

vnen
3 жилийн өмнө
122.201.31.92

tserendorj ni sand 2009 onoos hoish bvh alba heltes ni ajilsaar irsen hvn shvv. busad ni saidiin bvtrtseer hvn amitan halj orood tun udaagvi bn. medee beltgehdee gvitset beltgenvv. ajilaa hiideg negniin duudaj uuj ideh asuudal zohion baiguuldag saidiin tomilson zahirliin buruu.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.169

Бүгд халагдсан гэсээн.

зочин
3 жилийн өмнө
192.82.68.210

Энэ Алтанзагас ч зартай биеэ унэлэгч юмаа даа

Зочин
2 жилийн өмнө
103.14.37.5

Алтанзагас гэж авгай хаа явсан газраасаа хөөгдөж байхын

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.