Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг татан авах УОК-ын шийдвэр эхнээсээ гарч эхэлжээ. Энэ талаар өнөөдрийн /2021.02.17/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дараах мэдээллийг хийлээ.
ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг "Өчигдөр УОК-оос шийдвэр гарсан. Гадаад харилцааны яам иргэдээ татан авах ажлыг хариуцан ажиллаж байгаа. Гадаадад байгаа яаралтай ирэх хүсэлтээ өгсөн 9143 иргэн бий. Нэмэлт судалгаа авахад 2700 орчим иргэн "нэн яаралтай ирье" гэсэн хүсэлт ирүүлсэн.
Гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг нисгэнэ. БНСУ руу зургаа, Токио руу хоёр, Европ руу хоёр, Казахстан руу нэг удаагийн нислэг үйлдэнэ. Харин дөрөвдүгээр сард 12-14 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Удахгүй нислэгүүдийн тов болон чиглэлийг ГХЯ-аас зарлана. Шадар сайдын гаргасан саналын дагуу нислэгийн тийзийн үнийг бууруулахаар судалж байна. Гадаадаас ирсэн иргэд хоногийн 50.000 төгрөгийн төлбөртэй тусгаарлах байранд байрлаж болно. Үнийн сонголтоос хамаарч гурван шатлалтай болгоно. Хүссэн иргэн хүссэн буудлаа сонгоод нэмж төлбөрөө төлж болно" гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа "Вирусийн халдварын нууц үеийн хугацаа 14 хоног хэвээр байгаа. Коронавирусийн шинэ мутацид орсон улс орнуудаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлана. Бусад улс орноос ирж буй иргэд 10 хоног тусгаарлагдана. Үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлаж, өрхийн эмнэлгийн хяналтад шилжүүлнэ.
Гадны улс орноос ирэхдээ тухайн иргэн вакцин тариулаад ирж болно. Сертификаттай иргэнийг долоо хоног тусгаарлана. Долоо дахь хоног дээр нь антител үүссэн эсэхийг шинжилж үзнэ. Үүссэн байвал тусгаарлах байрнаас гаргана" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амбасэнгээ гэнэ үү энэ авгайгаа солиочээ! Нэг мэдээндээ үргэлж зөрөөтэй, зөрчилдөөнтэй юм ярьж ойлгомжгүй байдал үүсгэнэ: Өнөөдөр гэхэд нэг гэр бүл шинжилгээгээр 20-оод халдвартай хүн илрүүлсэн тул цаана нь 1 хүний цаана 5 хүртэл халдвартай хүн байгаа гээд анрааралтай бай гээд минутын дараа халдварын голмтуудыг амжидттай таслаж чадсан, мундаг гэсэн юм ярих. Ийм зөрчилтэй мэдээлэл чинь олон нийтийн дунд үл ойлгох, үл итгэх байдлыг үүсгээд байна
Сайн байцгануу. Би казакстан улсад сурдаг л даа иим өвчин гарсан тул бид нарыг дотуур байрнасс гаргачихсан байгаа одоо бид очих газаргүй болчоод байнаа тийм учираас хурдхан чиг нислэг гаргаад өгөөчэ гэж гуйж байнаа
Сайн
Сайн
Сайн
Жермен алғызыңыздар біздің жүргенімізге 2жыл болды
Эх оронд явах хэрэгтэй
Ұшақ келгенше жерді ашып берсе бәріміз қайтып жетіп алыушы едік бір 10 күнге ашып қайта жауса гойй
Ашгүй дээ
баяртай байна
Менде елге кеттім келеді қазақ ға келген ме 1жыл болды қайта алмай жатрмын ұшақтың ақшасын біраз арзан қылса қазіргі уақытта ешкімде ақша жоқ қыйын жағдайда қалдық өтем тез арада шешем шыққан қалаймын жермен болсада келейік өзім аурамын жоғары өкмете отырған ағайндар тезрек бір шара қолданыңыздарды өтінемін
Гэртээ санаж байна
Сертификаттай гэсэн юу гэсэн үг вэ? яаж сертификаттай болох вэ?
Муухай
Муухай
3жыл болды отбасымды қатты сағындым қашан елге қайтамыз деген үмітбен жүрмін
Хажууд минь байдаг хамаатан садангүй ганцаараа орон сууцанд амьдрах нь надад маш хэцүү. Тиим уярас би эх орондоо явах хэрэгтэй байна. Та 3-р сард ирэх нислэг миний нэрийг багтаан оруулж өгнө үү!!
Шекараны аз уақытқа болсада ашылса ұшақпен кетуге қалтамыз көтермейді Мысалы бір отбасынан бірнеше адамдар бар барлық адам бірдей ақшалы емес қой Қарапайым халық біздердің де жағдайымызды ойласаңыздар!! Рахмет