СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-15

Д.Сумьяабазар: ПСР шинжилгээний хариу 72 цагт хүчинтэй гэж хэн гэгч ухаантан нь хэлэв?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар НОК-ын гишүүдтэй уулзаж, заавар чиглэл өглөө.

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс /2021.02.15/ эхэлж ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын ажилтан албан хаагчид заавал ПСР шинжилгээ өгч байж хөдөлгөөнд оролцох болсон. Гэнэт гаргасан энэ шийдвэрээс болж өнөөдөр өглөө ажилдаа явах гэсэн иргэд буцаж, шинжилгээ өгөх цэгүүдэд оочер дараалал ихээр үүсэж байна. Мөн замын цагдаа нар болон эргүүлд гарч буй төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 11-ээс хойш ПСР шинжилгээ өгсөн бол хүчинтэй, 08-ны өдрөөс хойш өгсөн бол хүчингүй гэх шаардлагыг тавих болсон. "Нэг өрх-нэг шинжилгээ" аяны хүрээнд болон төрийн албан хаагчдыг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулсан ч тэдгээр шинжилгээг хоёрдугаар сарын 08-аас хойш өгсөн бол хүчингүй гэж байгаа ажээ. 

Иргэд гомдол саналаа 1800-1200 дугаарт хандаж өгөх боломжтой

Энэ асуудалд НОК-ын дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар бухимдаж байгаагаа илэрхийлж, шүүмжиллээ. Тэрбээр, "Өчигдөр та хэдэд маш тодорхой үүрэг өгсөн. Гэтэл асуудал хүндрээд байна.

ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй гэдгийг хаанаас хэн гаргаж ирэв? Нийслэлийн мэдээ болон холбогдох удирдлагуудтай яриад хоёрдугаар сарын 08-аас төрийн албан хаагчид ПСР шинжилгээ өгч эхэлсэн. "Нэг өрх-нэг хаалга" шинжилгээнд хамрагдаж байгаа иргэд энд бүгд орсон. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа оруулаад, дараа нь дүүрэг дүүрэгт байгаа голомтолсон хэсгүүдээ барьж авахаар 134 блок руу орсон. Энэ блокын үйл ажиллагаа явагдаад дууссан. Үүний дараа харьцангуй тархалт буурсан тул дүүрэг дүүрэгт самнах үйл ажиллагаа эхэлсэн. Шинжилгээг өрхүүдээс болон хүн бүрээс авчих юм байна. Үүний араас вакцинаа залгаад хийхэд боломж байна гэж тооцоолсон. Үүнийг өдөр бүр шахуу хэлж байна. 

Д.Сумьяабазар: "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд тухайн өрхийн нэг иргэн хамрагдсан бол бусад нь тэр бичгээ аваад дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх эрхтэй. Тэр бичиг тухайн өрхийн иргэн бүрт хүчинтэй

Гэтэл яагаад энэ шийдвэр хоёрдугаар сарын 11 болж өөрчлөгдөв? . Хүн бүрээс ПСР авна гэж хэн гэгч ухаантан нь хэлчихэв. Наад мангар ярианаас чинь болоод томоохон үйлчилгээний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид дахиад шинжилгээ өгөх гээд зогсож байна. Шинжилгээний хариу 72 цаг дотор хүчинтэй гэж хэн гаргав? ЭМЯ, Эрүүл мэндийн газар, цагдаагийн газраас тийм чиглэл өгсөн гэж ярьж байна. Та нарт яаж хэлэх юм бэ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг" гэлээ.

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Манай газар болон ЭМЯ-аас хоёрдугаар сарын 08-аас хойш хийсэн ПСР шинжилгээ хүчин төгөлдөр байна гэдгээ Нийслэлийн мэдээгээр дамжуулж нийтэд мэдээлсэн. 72 цаг гэдгийг мэдэхгүй. 

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар: Тэр буруу мэдээлэл гаргасан хүнийг ол. Эзэн биегүй болчихлоо. Замын цагдаа дээр хэн ийм чиглэл өгөв?

-Замын цагдаагийн газар: Манай газарт хоёрдугаар сарын 11-ээс хойшхи ПСР шинжилгээ нэх гэсэн чиглэл өгөөгүй.

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар: Хэргийн эзнийг олоод мэдэгд. Хоёрдугаар шатны эмнэлэг юм уу, ЭМЯ юм уу гэдгийг тодруул. Хариуцлага тооц. Бид 412 420 өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Илүү гарвал лабораторийн хүчин чадал дийлэхгүй. Улаанбаатар хотын 1.539.000 сая иргэнээс шинжилгээ авна гэж та нарт хэлээгүй шүү. Та нарын наад ажлаас болж бид бүгдээс нь шинжилгээ авах юм байна л даа. 

Би хар толгойгоороо хариуц барь гэсэн сүржин даржин юм ярихгүй. Ажлаа хийж чадахгүй бол өөртэй чинь биш албан тушаалтай чинь хариуцлага тооцно шүү. 

Автобусаар зөвшөөрөгдсөн 14 байгууллагын албан хаагчид явна гэдэг мэдээллээ сайн өг. Эмнэлэгт хандах иргэд 2-р шатлалын эмнэлэгт хандах цаг авсан бичиг, ПСР шинжилгээний хариугаа үзүүлээд нийтийн тээврээр зорчиж болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.13

hoe ene hotod chin ezen bnuu neg negenruge chihsen bur neg lalriin bh yuma

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.202

юу вэ хаха юмтаймбэ

хмммм
3 жилийн өмнө
59.153.114.10

11 цагийн мэдээгээр ЭМЯ, Цагдаагийн дарга хоёр тэгж мэдээллэн бэздээ.

мөнхөө
3 жилийн өмнө
192.82.75.230

овоош дээ их хүнд суртал сүржигнэл хэрэггүй байна шүү

Хуягаа
3 жилийн өмнө
66.181.161.124

Дунд доод шатандаа ямар ба юмыг дандаа ингэж завхруулж хүнд суртал гаргаж бухимдал үүсгэж байх юмаа

Зочин
3 жилийн өмнө
139.5.217.30

Урьд нь тэгээд байсан хөдөө явах хүмүүсииг тэгсэн одоо өөр юмуу кк

Зочин
3 жилийн өмнө
203.169.50.115

Энэ бух чинь одоо л улайрах нь дээ. PCR- ийн шинжилгээ сөрөг гарсан байлаа ч 3 хоногийн дараа халдвар илэрч болно. Энэ мангарынхаар бол шинжилгээний сөрөг хариу байнгын хүчинтэй болж таарав уу

Уранчимэг
3 жилийн өмнө
202.9.46.204

Хавдрын эмнэлэг PR шинжилгээний бичиггүй бол нэвтрүүлэхгүй.Хаана,хэдийд цаг авч шинжилгээ өгөх вэ.Мэдээд хариу өгчих хүн бна уу.Эрүүл гэрэгэ сайт ажиллахгүй бна.БГД.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.137

Erguu maluudaa

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.83

Амгалан гэдэг цагдааг н нөхөр явуулахгүй байгаа юм бишүү ард иргэдэд хүндрэл учируулаад Хот н дарга сайн шалга үгэнд чинь зарим албан тушаалтан гууд г шалга донгод

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.105

Deedsuud ni suudlaa olohgui bol doodsuud ni guidelee olohgui shuu de

Зочин
3 жилийн өмнө
103.229.121.5

Estoi neg duurtsen tortei uls yumaada hural shiidveree yamar bodlogoor yug undeslej gargaj suudag boldoo bodhoor li aidas hureed bhiin iim tortei iim orovdmoor niigemd amidarch bgaa bidnii ireedui ch hetsuuhen bnda

Наран туяа
3 жилийн өмнө
202.9.40.179

Автобус маш их хүлээгдэж бна

Наран туяа
3 жилийн өмнө
202.9.40.179

Хүчинтэй хугацаа нь сонин л бна халдвар хэзээч авч болно тиймээс , хэд хоногийн дараа ч илрэх юм билээ бүү мэд

Zzzz
3 жилийн өмнө
103.212.118.28

Chinii ugiig tooj sonsohgui bn shde zugeer l ajilaa uguuchdee neeh uhaantai boloh gd shil shahtsan bgaanmaa haha

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.251

Худлаа сүржигнээд сагсуураад байх юм , автобус нь явахгүй холоос иргэд алхаж байгааг ч мэдэхгүй хүн загнахаар ажил бүтдэг юмуу бүдүүлэг бөх чинь

zochin
3 жилийн өмнө
202.55.188.42

eedee ingeed ene hvnii suuri hvmvvjil ,uhaan, bolowsrol ni yagaad ch turiin alband tertusmaa undur alban tushaald tentsehgvi gedeg ni haragdaad baigaa um daa. haldvar awsanaas hoish virus ylgaruulah hugatsaag ni tootsoolood baigaa um bishvv

Зочин
3 жилийн өмнө
64.119.22.86

Шинжилгээнйи харйу хэд хоногйин хүчинтэй вэ

Зочин
3 жилийн өмнө
150.129.142.224

Ub~s zamiin uud yvahad buh postnuud tegj yrij bgaa dalanjargalan sum bol buur 48 tsagiin huchintei gej baisan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.