Нийслэлийн хэмжээнд энэ 16-наас эхлэн 49 том, жижиг зах, худалдааны төвийг хэсэгчлэн ажиллуулахаар болсон. Мөн ажиллах зөвшөөрөлтэй салбарын ажиллагсадыг заавал ПСР шинжилгээний хариутай байх шаардлагыг тавих шинэ журам гарсан.
Үүнтэй холбогдуулан шинжилгээ өгөөгүй иргэд доорх байршилд очиж шинжилгээгээ өгнө. Хариу нь gerege.mn вэбсайт дээр тухайн иргэн хэдэн цагт өгсөн, хэдэн цагт баталгаажсан гэх мэт тодорхой мэдээлэлтэйгээр тавигдана. Мөн шинжилгээний хариуг иргэний гар утсанд мессежээр өгнө. Gerege апплейкэшнийг татаж авах шаардлагатай. Замын хөдөлгөөнд зорчихдоо шалгалт хийж байгаа цагдаа нарт апп дээрх хариугаа үзүүлээд зорчих боломжтой ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өнөөдөр 84-р сургууль дээр очиж шинжилгээ өглөө, халдвар хамгаалалын ямар ч дэглэм мөрдөлт алга. Зохион байгуулалт ч алга. Ариутгал хийчихсэн гэсэн өрөөнөөс шинжилгээ өгөгчийн хажуугаар энгийн хувцастай хүн бөөн тортог болчихсон цонхны хөшиг буулгаад авч гарах юм, сорьц авч байгаа ажилтан нь авсан сорьцоо бариад өрөөнөөсөө гарах юм... ямарч халдвар хамгаалал гэх юм алга, зохион байгуулалт ч алга