Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний “Сэлэнгэ катеринг”-аас санаачлан, үйлдвэрийн газрын цех, нэгжийн дунд “Сээр хугалах” цахим тэмцээн зохион байгуулав.
Тэмцээн 14 хоногийн турш үргэлжилж, цахимаар хамгийн өндөр үзүүлэлт авсан ажилчныг шилдгээр тодруулсан байна.
Тус цахим тэмцээнд 12 цехийн 27 ажилтан оролцсон бөгөөд Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн тээрмийн машинч О.Дэлгэр тэргүүн байрт шалгарав. Түүнийг цахимаар 169 хүн дэмжин, 11000 хүн бусдад түгээж, нийт 22169 оноогоор бусдыгаа хошуучилсан байна.
“Сээр хугалах” наадгай нь нүүдэлчний хоол хүнс болох малын ясны бүтэц, ахуй амьдрал, танин мэдэхүйтэй холбогддог. Мөн “Сээр хугалах” наадгайн үеэр тусгай хэлц үг хэлэлцэн нааддаг уламжлалтай ажээ.
Т.Батчулуун
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.