XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн сар шинийн баярыг угтаж Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон уурхайчдынхаа дунд үндэсний соёл, өв уламжлал сурталчлах цуврал тэмцээн зохион байгуулжээ.
“Дэмбээ хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн 18 нэгжийн төлөөлөл ухаанаа уралдуулан дэмбээдсэнээс Дулааны цахилгаан станцын зуухны хэсгийн мастер Б.Батноров түрүүллээ.
Монголчууд эрт дээр үеэс “Дэмбээ” хэмээх харилцаа дуу бүхий аялгуут тоглоомоор хоорондоо тэмцэлдэж, наргин хөгжицгөөж ирсэн уламжлалтай. Нутаг нутгийн онцлогоос хамааран дууны ая дан өөр байх бөгөөд дэмбээ нь хуруу таалцах аялгуут наргиант мэтгэлцээн юм.
“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон энэхүү тэмцээний дараа хуруу таалцах тэмцээнийг үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн ажилчдын дунд зохион байгуулна.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.