СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-14

LIVE: Б.Жавхлан: Эдийн засгаа сэргээхийн тулд зээл олголтыг нэмэгдүүлэх, мөнгөний эргэлтийг сайжруулах ёстой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэндийг нэгдүгээрт тавих, эдийн засгийг нэгдүгээр тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа.

Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн.

Хэрэв эдийн засгийг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засаг ихээхэн цохилт авч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй.
10 их наядын төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно.
Мөнгөний нийлүүлэлтийн тухайд мөнгө хэвлэх гэж байна гэх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон.
Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болсон. Банкуудад байгаа нөөц хөрөнгийг зээл хэлбэрээр эдийн засагт оруулах юм. Зээлийн хэлбэрээр бодит эдийн засаг руу оруулахын тулд байж болох хамгийн бага 3 хувийн хүүтэй, хамгийн боломжит нөхцөлөөр зээл олгоно. 
Энэ сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар салбар бүрээр нь нарийвчлан танилцуулна. 
Хамгийн түрүүнд дараах арга хэмжээг авна гэдгийг танилцуулав:

  • Одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийг хүртээмжтэй олгох
  • Жилдээ хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгох
  • ААН-үүдэд 3 хувь хүртэлх зээлийг банкуудаар дамжуулан олгоно.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.10.23.171

Маш зөв. гэхдээ яаж, ямар шугамаар эдийн засгын эргэлтэнд оруулах юм гэдэг нь маш чухал!!! Олон охин компиантай ямар ч салбараас, гадаад дотоодоос санхүүгээ босгоод явчхаар нэр төртэй газруудад эргээд төлхөд амар, надд юм хүртхэд ахуй юм олдоно гэдэг давхар хувийн бодол тээж нөгөө л нууц охин газрууд дээр зээл олголт явагдаад байгаа шүү!!! Ил, далдаар тэгэж харагдаад байдаг, үүнд хувиарлах тал дээр шилэн данс хөтлөнө гэдэг бүүр худлаа. энэ мөнгө нь тэр баян тарган газруудд өөрсийн хамаарал бүхий юмуу найз нөхөд танил талын газруудын санхүүжэлт болж байна, нээх сүржэн нэрийн дор!!! түүнээс мань мэт юмуу энгийн иргэнд ямар ч хамаагүй. ихийг бүтээе, ажлын байр бий болгоё, бэрэнд бүтээхдэхүүн нээж шинэ юм санаачлая гэсэн санаа монголд хог дээр хаягдаж байна.

Зочин
3 жилийн өмнө
150.129.140.238

Зээл олгох нөхцөл банкны шалгуурт жижиг өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдэд чаж хүрэх вэ

Зочин
3 жилийн өмнө
122.201.31.156

хувь хүмүүст яах юм лангуу ажилуулдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.