"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явцын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийслэл хотын хэмжээнд халдвар голомтлон гарсан болон халдварын эрсдэл бүхий газруудад гурван хоногт нийт 109,068 иргэнд шинжилгээ хийлээ. Уг шинжилгээний явцад зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Дээрх зургаан иргэний ойрын хавьтлын таван хүн халдвар авсан нь батлагдаж, нийт 11 хүн халдвар аваад байна. Өдөр бүрийн шинжилгээгээр хоёр, хоёр хүнээс халдвар илрээд байна. Иргэдийн дунд халдвар тархсан байдал харьцангуй бага байгаа ч ойрын хавьтагч нар халдвар авч байгаа тул иргэн та бүхэн гэртээ байж, халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр халдвар илэрсэн байршлууд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.