СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОК: Ажилдаа явах иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагагүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нийслэлийн иргэд 1800-1200 утсаар санал гомдлоо ирүүлж байна. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 458 дуудлага шуурхай дуудлагын утсанд ирснээс 10 орчим хувь буюу 45 дуудлага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой байгаа бөгөөд нэг операторын хариулт өгсөн дундаж цаг нь 2 минут гаран байна. 

Мөн ". Энэ нь шинжилгээний хуваарь болон аянтай холбоотой бусад мэдээллийг ЭМЯ, холбогдох дүүргүүдийн удирдлагуудтай хамтран яаралтай, ил тодоор иргэдэд хүртээх ажлыг дутуу дулимаг хийсэнтэй холбоотой гэж хотын дарга үзлээ. Тиймээс мэдээллийг иргэдэд нэн  даруй түгээхийг даалгажээ.

Иргэд 1800-1200 дуудлагын утсанд танин мэдэхүйн шинж чанартай асуултыг олноор ирүүлсэн байна.

Ажилдаа явах гэж байгаа иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь халдвар илрээгүй ногоон бүсэд халдварын тархалт харьцангуй намжмал байгаа болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хөтөлбөрт иргэдийг олноор хамруулах ажил амжилттай явагдаж байгаатай холбоотой байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.