Монгол Улсын Ерөнхий сайд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын сайдууд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Сангийн сайд Б.Жавхлан "2020-2021 оны төсөв дамжаад нийтдээ 4,1 их наяд төгрөгийн төсвийн ачааллыг цар тахлыг эсрэг олон төрлийн арга хэмжээнд зарцуулсан. Төсвийн алдагдал 2020 оны наймдугаар сард хийсэн тодотголоор 12 хувь гэж заасан. 2020 оны төгсгөлд энэ төсөөллөө барьж чадсан. Гэвч 4,1 их наяд төгрөгийн зарцуулалт бол манай улсын төсөвт ахадсан хэмжээ л дээ. Цаашдаа богино хугацаанд эдийн засгаа сэргээх дунд урт хугацааны төлөвлөлт дээр мөнгөний болон төсвийн бодлогоо уялдуулж ажиллах шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.
Тийм ч учраас 10 их наяд төгрөгийн хавсарсан төлөвлөгөөг танилцуулсан. 2020 оны ДНБ -6 хувийн агшилттай гарсан. Төсвийн алдагдлыг 12 хувьд барьж чадсан. Харин төлбөрийн тэнцэл +730 сая долларын үзүүлэлттэй гарсан. Энэ нь гадаад руу чиглэсэн урсгал зогссон учраас ийм дүн гарсан.
Сүүлийн зургаан сард ханш тогтвортой байсан. Валютын нөөц сайн байсан. Инфляцын хөдөлгөөний зорилтот түвшин 6 хувь гэж харж байна. Энэ алтан үед төсөв-мөнгөний бодлогыг сайтар уялдуулах боломж, орон зай гарч ирж байна" гэлээ.
-Мөнгө нэмж хэвлэх үү?
-Мөнгө хэвлэх гэдэг улс төрийн хэллэг рүү орчихож. Мөнгө хэвлэх гэдэг нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах аль ч тусгаар улсын төв банкны үндсэн суурь функц байдаг. Гагцхүү хэзээ, ямар хэмжээгээр мөнгө хэвлэж гаргах вэ гэдэг нь өөрөө мөнгөний бодлогын асуудал юм. Яг одоогийн байдлаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэх хамгийн шаардлагатай үе иржээ.
2011-2012 онуудад манай улсын эдийн засаг эрс өсөж ДНБ 17 хувьд хүрч өссөн. Тэр үед мөнгөний нийлүүлэлт 70 хувьд хүрч байсан. Түүнээс хойш эдийн засгийн 4-5 хувийн өсөлттэй үед мөнгөний нийлүүлэлт 35-45 хувь байсан. Одоо энэ үзүүлэлт 15 хувьтай л байна. Мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд авчрахын тулд 5-7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлтийг зайлшгүй эдийн засаг руу оруулах хэрэгтэй.
Гэхдээ зөв сувгаар оруулах ёстой. Нийгмийн халамж руу биш орлого үүсгэдэг салбар луу оруулах ёстой. Бодит эдийн засаг руу банкуудаар дамжиж ААН-үүд рүү очно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгөний ханш унаж буй шинж гэж ойлгож байна
гадаад валют өсөж төгрөгийн ханш унана гэсэн үг ш дээ улс төрийн биш шууд утгаар нь хэлэхэд
Энэ ч сайн шийдэл биш бна.
Маш муу шүү монгол төгрөг чихрийн цаас болоод дуусан
Мөнгө хэвлэхээс өөр юу хийж чадахаар.байна? Гуйлгачин сэтгэхүйтэй юм