СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ромын үеийн 651 ширхэг мөнгөн зоосыг Туркээс олжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Туркийн Айзаной эртний хотоос Ромын үеийн 651 ширхэг мөнгөн зоос олджээ. Эдгээр зооснуудыг Памуккале их сургуулийн судлаачдын хийсэн археологийн малтлагын үеэр шавар вааран дотроос олсон байна.

Айзаной эртний хот буюу одоогийн Турк улсын Кутаяа мужийн нутаг дэвсгэрээс эдгээр зоосыг 2019 онд олсон ч олон нийтэд танилцуулаагүй байжээ. .

Зооснуудын ихэнх дээр Аугустус хааны царайг сийлсэн бөгөөд бусад тэмдэгт дээр тухайн үеийн өндөр албан тушаалтнуудын дүр төрхийг үлдээжээ.

Памуккале их сургуулийн судалгааны багийн ахлагч, профессор Элиф Озер уг цуглуулга нэн онцгой, маш ховор олдвор гэдгийг онцолжээ. Магадгүй цэргийн өндөр албан тушаалтан эдгээрийг Айзаной хотод авчирсан гэж таамаглаж байна. Ур хийцээс нь харахад Италийн өмнөд нутагт зооснуудыг урласан гэж үзэж байна.

2018 онд Миланы хойд хэсэгт байдаг Комо хотын театрын сууринаас ваартай 300 ширхэг зоос олдож байсан билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.