Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр Монголын хамгийн олон хохирогчтой залилангийн гэмт хэргийн тухай мэдээлэл хийнэ хэмээн яриагаа эхлэв.
Эдийн засагч Л.Наранбаатар:
-Энэ гэмт хэргийн хохирогч нь Монгол улсын иргэд юм. Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг арван жилийн өмнө гацаасан хэргийн талаар ярина.
Тухайн үеийн Зам, тээврийн сайд Х.Баттулга энэ ажлыг гацаасан. Үүнээс болж олон хүний амь нас эрсдэж, байгаль орчин сүйдсэн.
2013 оны 01 сарын 01-нд энэ төмөр зам ашиглалтад орох байсан. Тухайн үеэс хойш 3.8 тэрбум ам.долларын бодит хохирол учраад байна. Нүүрс тээврийн 70 хувийг хятад эзэнтэй компаниуд гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, 2 тэрбум орчим нь ам.доллар нь БНХАУ руу гарсан. Хэрвээ энэ зам ашиглалтад орсон бол 10 тэрбум ам.долларын нүүрс олборлож, улсад бодит орлого орох байсан. 14 тэрбум ам.долларын цэвэр экспортын орлого алдчихсан байна. Өнөөдөр манай улсын экспортын орлого 4 тэрбум. Асар их алдагдал хүлээсэн байгаа биз?!
Мөн, 2010-2018 онд Гашуунсухайтын нүүрс тээврийн замд 50 хүн амиа алдсан. Жилд нүүрс тээврийн зам дээр 1500 орчим осол аваар гардаг. Сард 1-2 хүн тэр зам дээр үхсээр байна. 1 сая тонн нүүрс гаргахад хоёр хүнийхээ амийг зольж байна. Өвлийн хүйтэнд дулаацахын тулд машиндаа халаагч тавиад жолооч нар шатаж үхэж байна. Тэнд амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл маш хүнд байгаа. Энийг өнөөдөр хэн ч, яагаад ярихгүй байгаа юм бэ?
Монгол улс 890 гаруй мянган өрхтэй. Засгийн газар олж болох байсан 10 тэрбум ам.долларыг өрх бүрт өгсөн бол нэг өрхөд 32 сая төгрөг ногдох байсан. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч өрх бүрт 1 сая төгрөг өг гэж яриад байгаа. Тэр үед төмөр замын ажлаа гацаагаагүй бол 1 сая биш, 32 саяыг өрх бүрт тараах байсан.
Улаанбаатар гэр хорооллын 250 мянган өрх бүгд орон сууцанд орох боломжтой байсан. Энэ бол алдагдсан боломж. Энэ 10 тэрбум ам.доллараар цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж болох байсан. Одоо 1150 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдээ оруулахын тулд сугалаа сугалуулаад байж байна. Бид өнгөрсөн хугацаанд 14 000 цэцэрлэг барих мөнгөө алдсан байна. Бас 100 мянган залуу дэлхийн том сургуулиудад сурах боломжоо үгүй болгосон байсан. Оюутолгойн далд уурхайгаа өөрсдөө аваад 100 хувь ажиллуулах боломжоо алдсан байна.
2019 оны Эрдэнэставан Толгойн ногдол ашиг гэж 90 000 төгрөг өгсөн. Хэрвээ төмөр зам ашиглалтад орсон бол 1 884 503 төгрөгийг иргэн бүрт тарааж болох байсан.
Энэ төмөр замыг гацаасан гэмт хэрэг бол хамгийн олон хохирогчтой гэж хэлж байгаагийн шалтгаан нь энэ.
Тухайн үед Х.Баттулга уутанд элс хийгээд хадаасаар цоолж "баялаг ингэж урсана" гэж үзүүлж байсан. Бүгдээрээ итгэж байсан. Хятадын танк орж ирнэ гэж хэлээд бас итгүүлсэн. Гэтэл үнэндээ 10 тэрбум ам.долларын бололцоог маань хулгайлсан.
Үүнд дөрвөн хожигч байгаа. Нэгд, БНХАУ хожсон. Хоёрт, ОХУ хожсон. Гуравт, "Голомт"-ын Д.Баясгалан хожсон. Дөрөвт, Х.Баттулга хожсон.
ОХУ энэ хугацаанд нарийн царигтай төмөр замаа бариад өдөр шөнөгүй нүүрсээ зөөгөөд ажиллаж байна. Орос одоо жилдээ 500 сая тонн нүүрс зарж байна. Манай ерөнхийлөгч яаж гацаасан гэхээр манай өрсөлдөгч нарын нүүрс буулгадаг боомт руу 500км далийлгаж бариад зогсоосон. Одоо ОХУ, Хятад дахь нүүрсний зах зээлийн 7 хувийг эзэлж байгаа. Цаашид 40 хувь хүртэл өсөх хандлагатай байгаа.
Энэ үед манай улс тоглолтоос гарах болно. Хятад улс Австралиас нүүрс авахгүй гэж зарлаж байгаад монголчууд баярлаад байгаа. Гэтэл өөрсдөө ОХУ-д боломжоо алдаж байна.
680 саяар барих байсан төслийг Голомтын Д.Баясгалан 1.3 тэрбум ам.доллараар барьж байгаа. Тэгээд хоёр дахь "Чалько" болж байна. Монголын бүх хүнд оногдсон баялгаас ес дахин их ашиг нэг л хүнд орж байна. Хамгийн том хожигч нь уг нь Х.Баттулга. Тэр Оросын даалгаврыг маш сайн биелүүлсэн.
Би энэ мэдээллийг цацсанаар шоронд орж магадгүй. Өөрийнх нь найз төмөр зам барих болохоор тендер зарлахгүйгээр төрийн нууцад оруулаад бариулж байна. Энэ талаар мэдээлбэл та ч бас эрүүгийн гэмт хэрэгтэн болно.
Бид бүгдээрээ ялагдсан. Энэ дөрөв л ялсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ мангар ыг хэн ч тоохгүй болохоор ман-нам авч хэн ч биш утсан хүүхэлдэй хийж авчээ.Ийм гүтгэж буруу зөрүү ярьдаг элэг наасан нүүртэй арчаагүй юмс ман-намд их байх юм
Сү Батболдын гар хөл юм боловуудаа овоол юм авсан бхдаа
Unen helj baigaa hun ih gashuun bn uu?
Монголын ард түмний тархийг төмөр замаар танк орж ирнэ гэж айлгаж мөнгөөр зодож ерөнхийлөгч болж гарч ирсэн энэ хулгайч ард түмэн улс орноо 10 тэрбм доллароор хохиоогоод зогсоогүй улсын хөгжлийг 10 жилээр хойш татлаа. 10 жилийн дараа нүүрс үнс босон цагт нүдтэй байгаад билгийн мэлмий сохор ард түмэн ойлгох байх аа. Хятадыг хэн сайн муулж ард түмнийг сайн айлгасан нь төрд гардаг сайд дарга нар болдог энэ тогтолцоог өөрчлөөгүй цагт улс орон хөгжихгүй ээ.21-р зуун 20-р зууны эхэн үе бишээ. Хэн дуртай нь тусгаар тогтносон улс орныг эзэлж түрэмгийлдэг цаг үе өнгөрсөн. Хятад гэж муулдаг хүмүүст хандаж хэлэхэд өөрсдөө зүү ч үйлдвэрлэж чалахгүй бүх юмаа хямд төсөр гэж хятадаас авдаг байж муу хэлэхээ больцгоо!!!. Хулгайч луйварчин улс төрчдийн утсан хүүхэлдэй болж явахаа больцгоо!!!. өөрийн толгойтой явцгаа!!!.
Яг үнэн. Үүнийг одоо ойлговол ойлгох цаг болсон, оркууд аа.
Unen l yrij bn daa!
Үнэний хувьтай байтугай үнэн дүр зураг шүү дээ