Их Британид “COVID-19” цар тахлын эсрэг вакциныг нийт иргэддээ өрхийн эмнэлгээр дамжуулан үнэ төлбөргүй хийж байгаа. Тэгвэл тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг ч өрхийн эмнэлэгт хандан вакцинд хамрагдахыг уриалсан байна.
Вакцин хийлгэхээр ирсэн иргэдээс виз, визийн хүчинтэй хугацааг шаардахгүй юм байна. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин сууж, амьдарч байгаа иргэдийг вакцинд хамрагдахыг хүсэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.