СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-10

LIVE: Хөл хорионы үед төрсөн эх, нярайг нийслэлийн түргэн тусламжийн газраас гэрт нь хүргэх ажлыг хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа:

. Сүүлийн 24 цагийн хугацаанд 25,000 хүнд шилжилгээ хийсэн өнөөдрийн байдлаар 577 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна. .

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх мэдээллийг хүргэе. Нийслэлийн хэмжээнд ЭМЯ-ын харьяа төрөлжсөн мэргэжлийн болон төв эмнэлгүүд, НЭМГ-ын харьяа дүүрэг, хорооны эмнэлгүүд бүх нийтийн бэлэн байдлын үед тусламж үйлчилгээгээ хүргэнэ.

Түргэн тусламж авч байгаа ард иргэдийг ар гэрийнхэн нь аль болох дагалдаж ирэхгүй байхыг хичээгээрэй. Зайлшгүй шаардлагаар сахиур гарахыг л зөвшөөрнө. Шаардлагагүй тохиолдолд сахиурыг оруулахгүй. Сахиур нь жирэмсэн хүн, хүүхэд, өөртөө үйлчлэх чадваргүй хүн байж болохгүй. Төрсөн эх нярайг гэрт нь хүргэх ажлыг тухайн төрөх эмнэлэг бүрэн хариуцан ажиллана.

Хорооны нутаг дэвсгэрт хоёроос доошгүй эмийн санг 24 цагийн турш ажиллуулна. Тасралтгүйгээр эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг шархны боолт солих, химийн болон гемодиализ эмчилгээг хийнэ. Бүртгэлтэй өвчтөнүүдтэй эмнэлгээс холбогдож эмчилгээг хэрхэн явуулахаа тогтоно.

Шүд эрүү нүүрний эмнэлгүүд 24 цагаар ажиллана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.