СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-02-09

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Төрийн албаны шинэчлэлийг өөрийн салбараасаа эхлүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Уг уулзалтад  Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар хүрэлцэн иржээ.

Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон ажилласан байна. Түнү дотор бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гурван сайд байдаг ажээ.

Сайд нар ийн хурдан солигдож байсан нь Монгол Улсын бодлого, сонгуулийн тогтолцоо, нийгмийн гажигтай холбоотой гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үзэж байгаа бөгөөд тиймдээ ч сайд нарынхаа саналыг сонсох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар боловсрол, шинжлэх ухааны салбарт 101.390 хүн ажилладаг. Энэ нь нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь юм. Иймд төрийн албаны шинэчлэлийг өөрийн салбараасаа эхлүүлнэ гэж шинэ сайд үзэж байгаа юм байна.

Мөн боловсролын салбарт хийгддэг 1,7 их наяд төгрөгийн санхүүжилтийг багш, хүүхдүүддээ зориулах зорилгтыг тавьж байгаа юм байна. Улмаар ерөнхий боловсролын сургуульд олгодог санхүүжилтээс болж ялгаа үүсч эхэлсэн. Төр өөрөө ялгааг бий болгож болохгүй. Шинжлэх ухааны салбар, их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн хамтран ажиллах сэтгэлгээ хангалтгүй байна. Боловсролын тогтолцоо ийм байхад бид санхүүжилтийг нэмсэн ч бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүгдийг эхэлж шинэчилнэ гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
66.181.184.64

зөв

зочин
3 жилийн өмнө
66.181.184.64

Олон жил хүрээлэнгийн захирал хийсэн ямарч ажил хийж ахиц дэвшил гаргаагүй ирсэн төсөл хөтөлбөрийн мөнгийг өөртөө захиран зарцуулдаг шуламын тулам болсон удирдлагын асуудлаас эхэлсэн дээрдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.