СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-02-09

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг коронавирусийн голомт болсноос үүдэн цалингаа тавьж чадахгүйд хүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнууд 2020 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гар дээрээ нэг ч төгрөгийн цалин аваагүй байна. Үүнээс үүдэн тус эмнэлэгт ажилладаг хүмүүс байрны лизинг, цалингийн зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрч сэтгэл санаа, санхүү мөнгөөрөө хохирч байна хэмээн манай редакцид мэдээллээ.

Тус эмнэлгийн ажилтнууд удирдлагуудаасаа цалин мөнгөө хэзээ тавих вэ? хэмээн асуухаар "Өнөөдөр өгнө, маргааш өгнө, хоёр хоноод өгнө, хоёрдугаар сарын 05-нд өгнө" гэхчилэн ам тагласаар байгаад маш их бухимдаж буйгаа илэрхийлж байв.

Иймд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлантай утсаар холбогдож, цалингаа яагаад тавихгүй удаж байгаа шалтгааныг тодруулахад

Ингээд өндөржүүлсэн бэлэн байдалд байсаар байгаад 2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр л манай эмнэлгийг албан ёсоор сулласан. Түүнээс хойш нэгдүгээр сарыг дуустал нэг ч өвтөн хүлээн авах боломжгүй байж байгаад энэ сарын 01-нээс л өвчтөн хүлээн авах болсон.

. Харамсалтай нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ийнхүү хямарчихаад байгааг минь ойлгоорой. Бид бүхэн ажилтнуудынхаа цалинг тавих гээд ЭМЯ, ЭМДЕГ-аас бидэнд олгох санхүүжилтээсээ урьдчилаад 70-80 сая төгрөгийн санхүүжилт олгож өгөөч. Сар шинээс өмнө нь ажилтнуудынхаа цалинг тавимаар байна гэж гуйж хөөцөлдөөд л гүйгээд байна. Үнэхээр хэцүү байна. Өнөө маргаашийн дотор багтааж цалинг нь тавих гээд энэ тэрүүгээр тасралтгүй гүйцгээж байна” гэх тайлбар өглөө.

УОК болон эрх бүхий байгууллагын уялдаагүй холбоогүй, хэт сүржин шийдвэрүүдийн улмаас маш олон байгууллага иргэн хохирч байгаагийн нэг жишээ нь Баянзүрх эмнэлгийн ажилтан алба хаагчид болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.185

Өчнөөн жил ашиг олчихоод ажилчдынхаа цалинг өгөх хэрэгтэй. Ажилчид нь бөөнөөрөө тэмцэх хэрэгтэй.

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.185

Өчнөөн жил ашиг олчихоод ажилчдынхаа цалинг өгөх хэрэгтэй. Ажилчид нь бөөнөөрөө тэмцэх хэрэгтэй.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Ганцхан сарын санхүүгийн эрсдлийг даахгүй байгууллага гэж юу байсын. Муусайн луйварчин хулгайчууд бүр ажилтнуудыг шулах гэхнээ ядчихсан юм бэ. Том том ландуудаа зарж цалингаа тавиач лалруудаа

good
3 жилийн өмнө
202.55.188.34

heden ajilchdiihaa hucheer sankhuujilt awj bjeej tsaling ni tawih yostoishde.bas tgd ajilchdiihaa eruul mendiig negdugeert tawiasai.ene huwiin emnelgiin darga tserguud

Зочин нь
3 жилийн өмнө
192.82.75.157

Хувийн эмнэлэг биз дээ, дампуурна л биз, дараагийн эмнэлэг нь нээгдээд ажиллана биз, зах зээлийн жам шүү дээ, эрсдлийн даатгал сонгох байж дээ, удирдлага муу байж дээ

Зочин
3 жилийн өмнө
64.119.23.133

Олон жил ус буцалгагчгүй нийтийн ООтой өрөөгөө хоногийн 20000 төг өөр өвчтөн хэвтүүлж бсан бж яагаад мөнгөгүй байдгийм мөнгөө өөр юманд хөрөнгө оруулдаг юмуу эсвэл гадаадад үл хөдлөх хөрөнгө болгон биздээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.18

Ганц сарын цалин өгч чадахгүй гэж юу байсын бэ арай ч дээ өчнөөн хүн хохироогоод

Иргэн
3 жилийн өмнө
203.91.115.52

Их олон жил ашигтай ажилласан байхаа. Энэ эмнэлгийг улс авч болдоггүй юм байх даа.

Зочин
3 жилийн өмнө
138.199.22.229

ажиллах боломжгүй болсон бол. дүүрэгтээ буцаагаад өгчих өө.

Зочин
3 жилийн өмнө
66.181.160.80

Энэа

Udval
3 жилийн өмнө
202.179.25.255

Ene emnelegiig uls butsaaj avaachee Yuun davarcan xulgaichuud ve !!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.