СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд өмгөөлөгч нарыг юуны учир дарамтлах болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар тус холбооныхоо гишүүн өмгөөлөгчдийг нэг нэгээр нь өрөөндөө дуудан дарамтлах болсон талаар манай редакцид цөөнгүй гомдол, мэдээлэл ирлээ.

Тухайлбал, дээрх хүмүүс нэр бүхий өмгөөлөгчдийг өрөөндөө дуудаж “Та нар зөвхөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж л амьжиргаагаа залгуулах ёстой. Ямар нэгэн байгууллагад хөлсөөр ажиллах гэрээгээр хуулийн зөвлөх хийж болохгүй. Хэрвээ хөлсөөр ажиллах гэрээгээр хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол тэр үйлдлээ нэн даруй таслан зогсоо. Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол өмгөөлөх эрхийг чинь цуцалж, гишүүнчлэлээс хасна” хэмээн дарамтлан загнах болжээ.

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмнөх үе үеийн удирдлагуудын зүгээс өөрсдийнхөө гишүүн өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах ажлыг л хийж байсан болохоос биш тэднийхээ дотоод хэрэгт хэт оролцож, ийм ёс бус байдлаар эрх ашгийг зөрчиж байсан тохиолдол огт байгаагүй гэдгийг дээрх өмгөөлөгч нар хэллээ.

Өнөөдрийн байдлаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд албан ёсоор бүртгэгдсэн 3256 өмгөөлөгч байдаг аж. Гэвч тэдгээр өмгөөлөгчдөд өдөр бүр шүүх хуралд өмгөөлөгчөөр ажиллаж орлого олох боломж хомс байдаг тул арга буюу аж ахуйн нэгж байгууллагуудад хөлсөөр ажиллах гэрээгээр хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж амьжиргаагаа залгуулдаг байна.

Гэтэл Монголын өмгөөлөгчдийн холбооны даргаар өнгөрсөн намар сонгогдсон шинэ Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, М.Баасанбат нар нь өмгөөлөгч нар руугаа ийнхүү ёс бусаар чичлэн дайрч, тэднийг дарамталж буй нь улстөрийн захиалгатай байх магадлалтай гэдгийг ч эх сурвалжууд бидэнд хэллээ.

Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нь Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж-101 Про-1 оффисийн 13 давхарт “Алтан зөвлөх” ХНН гэх нэртэй өмгөөллийн фирмтэй, баян чинээлэг хуульчдын нэг юм.

Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхий Б.Оюу-Эрдэнийн өмгөөллийн товчоо

Харин монгол улсын 3256 өмгөөлөгчид бүгд Б.Оюу-Эрдэнэ шиг баян чинээлэг биш гэдэг нь ч бас үнэн. Улс орон даяар хөл хорио тогтоож, шүүх хурлууд хойшлогдож, цуцлагдсан, санхүүгийн хямрал бэрхшээл хаа сайгүй нүүрлэсэн энэ эмзэг цаг үед Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд энэ мэтчилэн гишүүн өмгөөлөгчдөө дарамтлан загнаж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.

Бид энэ асуудлыг Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч нараас тодруулж, юуны учир ийм зүй бус үйлдэл хийгээд байгааг нь тодруулан хүргэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

buunii nohoinuudiig niileed ogtsruulaach

Зочин
3 жилийн өмнө
122.201.21.230

Өмгөөлөгч нарын хөлсийг тодорхой зааж өгч болдоггүй юм уу. Хүнд луйвардуулна. Дээр нь өмгөөлөгч хөлс нийт дүнгийн 10 хувь буураад хүнээр яриулж байж 5 хувь бас их юм бишүү. Өмгөөлөгч өгдөг дараа хэзээ шүүхээр шийдвэрлэсэн зүйл авч дуусах нь тодорхойгүй бас л асуудалтай нийгэм юм аа

Ochko
3 жилийн өмнө
66.181.161.52

Huulidaa niitsuulj shaardlaga tavisan l bn. Huulia unshij sudalchaad iim ym bichij bgaach.

ээ чааваас хуулиа судлаач ээ
3 жилийн өмнө
66.181.161.118

Өмгөөллийн тухай хуульд энэ талаар маш тодорхой заасан байгаа. Давхар ажил хийж болохгүй. Багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад ажлыг давхар эрхлэхийг хуулиар хориглосон байдаг. Ядаж залхуурахгүйгээр Өмгөөллийн тухай хуулиа судлаад эх сурвалжаа заачихгүй дээ. Энэ талаар бүх өмгөөлөгч нар мэдэж байгаа. Харин дээрх эх сурвалж болсон өмгөөлөгч чинь өөрийнхөө өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа мэдэхгүй байж яаж бусдад зөвлөгөө өгч, хүний эрхийг хамгаалахав дээ. Бүр өрөвдчихлөө. Legalinfo руу ороод хуулиа үз.

зочин
3 жилийн өмнө
124.158.105.2

Чадалтай маш сайн баг бүрдсэн байна лээ бас яагаад шантаач хийгээд явчхав аа

зочин
3 жилийн өмнө
124.158.105.2

зүгээр өмгөөлөгч удирдахын баг ш дээ уул нь

зочин
3 жилийн өмнө
124.158.105.2

удирдлага сайн баг

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.161

Зөвийн биш үү өмгөөлөлөө хийл дээ өөр ажлаар яахав

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.