Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан иргэн Э-д дөхөж, очин улмаар галыг нь унтраахаар оролдож буй цагдаагийн албан хаагчийн бичлэг ил болсон. Тэр хүн бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд ахлагч Б.Даваажав бөгөөд ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Баатархүүгийн хамтаар болсон үйл явдалд тайлбар хийлээ.
Дэд ахлагч Б.Даваажав:
-Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгээд зогсож байсан. Гэтэл талбайн баруун хойд талд хүн орилох дуу гарсан. Сэжиг бүхий санагдсан учир шалгахаар очиж явтал хоёр алхмын өмнө гал ассан. Чадлаараа унтраах гэж оролдсон. Тэнд явж байсан хүмүүс бас тусалсан. Гэвч амь насыг нь аварч чадаагүй.
-Та өөрөө түлэгдсэн үү?
-Бага зэрэг.
-Юу гэж орилж байсан юм бэ?
-Тэр талаар би мэдээлэл өгөх боломжгүй.
ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Баатархүү:
-Эрхэлсэн тодорхой ажилгүй, CD зардаг, 34 настай залуу болох нь бичиг баримтаар тогтоогдсон. Хэрэг гараад дөрвөн цаг болж байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хойшлуулшгүй байдлаар ажиллаж байна. Сэтгэцийн асуудалтай гэсэн зүйл одоогоор тогтоогдоогүй.
Эрүүл мэндийн байгууллагыг ирэхэд амь нас нь хохирсон байсан учир Шүүх шинжилгээний хүрээлэн рүү авч явсан.
-Сэжиг бүхий хоёр эмэгтэй ард нь явж байсан. Тэр хүмүүсийг шалгаж байгаа юу?
-Тайлбар мэдээлэл авч байна. Одоогоор хамаарал тогтоогдохгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hvn shataj bhd ter 2ig sain shalg
хүн шатаж байхад эмэгтэй хүн байж бичлэг хийгээд зогсож байх юм тэр эмэгтэй яасан хачин хүн бэ