Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргажээ. Шагналыг яг одоо Төрийн ордонд гардуулж байна.
Энэ жил эрүүл мэндийн салбарт анх удаа багаар нь Төрийн соёрхол олгож байгаа аж. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь” бүтээлд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээж байна.
Монгол Улсын Төрийн соёрхол:
- ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь” бүтээл
Монгол Улсын ардын жүжигчин:
- МУГЖ, дуучин С.Батсүх
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн:
- Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
- Хөгжмийн зохиолч Б.Магсаржав,
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат
- “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар нарыг шагнажээ.
Энэ дунд хөгжмийн зохиолч Б.Магсаржавт олгож буй Урлагийн гавъяат цолыг олон хүн алга ташин хүлээж авч байна. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав өнөөдрийг хүртэл 20 гаруй гавъяат цолтныг төрүүлсэн ч өөрөө тэрхүү шагналаа аваагүй юм. Тиймээс МУГЖ, дуучин С.Жавхлан 2013 онд өөрийн гавъяатын тэмдгээ зүүж өгч байсан удаатай. Харин энэ удаад түүнд олгосон шагнал олон хүнийг сонорыг мялааж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин:
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн:
- Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ,
- Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид
Гавьяат дасгалжуулагч:
- Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.