Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр гайхалтай тамирчин /2021.02.07/ зуурдаар таалал төгсчээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.И болон Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Ц нар нас барсан байна.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага эрүүл мэндийн байгууллагад эхэлж ирсэний дагуу цагдаагийн байгууллага мөн очиж ажилласан.
Хэргийн газрын анхны үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан. БЗД-ийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Иргэд, олон нийт маань хэргийн талаар буруу ташаа мэдээлэл гарч байна. Мөрдөн шалгалт дууссаны дараа мэдээлэл өгнө" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uduriin 03 tsagt geh uym uduriin bol 15 tsag l gene biz dee
Hairan ami. .