Спортын сэтгүүлч Э.Амарсайханы анх хөндөн тавьж байсан Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн хөлбөмбөгийн таван метр хүрэхгүй талбайн асуудал одоогоос гурван сарын өмнө анх олны анхааралд өртөж байсан /зураг болон бичлэг үз/.
Тус хөлбөмбөгийн талбайг "Мөнх хархираа" ХХК 35 сая төгрөгөөр барьж байгуулсан боловч тавхан метрийн өргөнтэй, 10 метр орчим урттай байсан нь спортын сэтгүүлч С.Амарсайханы уур цухлыг төрүүлэн "Дэвссэн зүлэг нь гольфийн талбайн зориулалттай 1 см орчим урттай зүлэг байна. Энэ талбай дээр хүүхэд уналаа гэхэд хатуу цемент дээр унаснаас ялгаагүй. Мянга гаруй хүүхэд суралцдаг сургуулийн хөлбөмбөгийн талбайг хийсэн нэр зүүж төсвийн мөнгөөр тоглож байна” хэмээн хурцаар шүүмжилж байсан билэ.
Олны хэл амны бай болж байсан тус хөлбөмбөгийн талбайтай холбоотой гомдлыг АТГ болон НПГ-аас хянан үзээд "Стандартын дагуу баригдсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" хэмээн үзэж, хэргийг хаажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МОНГОЛЫН СТАНДАРТ ГЭЖ ҮХСЭН БААСНЫ ЮМ БАЙХ ВЭ ДЭЭ. ТЭГЭЭД ТЭР НЭГ ХОГИЙН ХҮН ТААТАЙ АМЬДРАХАД БЭРХ СТАНДАРТУУДАА ХУУЛЬЧИЛЧИХСАН. ИЧМЭЭР.
Зүгээр зайлж үз