Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргаж,УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчид нөлөөлж байна гэдгээ илэрхийлэв.
Ингэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27.1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг, мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21.1-д “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж байна.
Иймд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдье” гэжээ.
Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг дээ.
Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар олны анхаарал татсан хэргийг шийдвэрлэхдээ илт хууль зөрчөөгүй бол хууль зүйн салбарын сайд нь УИХ-ын чуулганы үеэр удаа дараа тус шүүхийнхнийг “цоллохгүй” байсан нь лавтай. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны үдэш захирамж гаргаж, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц тэргүүтэй долоон хүнийг батлан даалтад гаргасан байдаг. Шүүгчийн захирамж гармагц ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас дээрх хүмүүсийг сулласан юм.
Тодорхой хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13-7 дахь хэсэгт заасан “Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох шийдвэрийг даруй биелүүлнэ” гэснийг үндэслэн батлан даалтад өгсөн билээ. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, С.Баяр, Ж.Мөнхгал, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад хэлэлцэхдээ УИХ-аас баталж, цагаан дээр хараар бичсэн, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг зөрчсөн байж болзошгүй гэх яриа зарим хуульчийн дунд одоо ч яригддаг.
Тус шүүхийн Тамгын газраас тэр үед хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл өгөхдөө “Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт холбогдох эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүллээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлт гаргасныг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа” хэмээсэн юм.
Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13-2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 14.13-3-т “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж заажээ.
Тэгэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хүмүүст холбогдох хэрэг шилжиж очихтой зэрэгцээд өмгөөлөгч нар нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтээ давхар өгсөн байгаа юм. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг хамгаалахын тулд тэд сайн ажиллажээ. Гэтэл тус шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13-2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэх заалт зөрчигдөж, хэргийн яллах талын гол оролцогч прокуроруудад мэдэгдсэн, эсэх нь тодорхойгүй, тэднийг байлцуулалгүй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хурал хийчихсэн байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал Монгол Улсад тархсантай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээний саналыг онлайнаар шийдвэрлэхээр тус шүүх цахим хуудастаа зарласан байгаа. Харин захирамж хэрхэн албажиж богинохон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлсэн нь тодорхойгүй.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг зориуд хэрэглээгүйгээс давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болоод буй. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 251.1-т “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан, эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар өнгөрсөн долдугаар сарын 22-нд долоон цагийн турш зөвлөлдөөд шийтгэх тогтоолоо батлахдаа “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” хэмээх хуулийн заалтыг “мартчихсанаас” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, дахин хэлэлцэхээр болоод байгаа. Магадгүй зориуд уг зүйл заалтыг нь орхигдуулж, хэргийг нааш, цааш нь шилжүүлсээр хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах санаа агуулж байж болзошгүй.
Ингэж хэрэг шийдвэрлэх ажиллагаа удааширснаас болж хилсээр хэрэг хүлээсэн хэмээгдэж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатган, суллах дараагийн шатны ажиллагаа саатаж буй билээ. Уг нь УИХ-ын гишүүн асан, өдгөө дипломат албанд ажиллахаар болсон Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан, өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Л.Болд, УИХ-ын гишүүн асан, хэдхэн хоногийн өмнөөс ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг хаших болсон Ц.Нямдорж нар энэ хэргийн талаар их "дуугаар ярьж" байсан ч сүүлийн үед огт тоохоо больсон гэхэд хилсдэхгүй.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэмээн ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр нарт анхан шатны шүүх 1-3 жил хорих ял шийтгэж, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бархасбадь, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Буруутай нөхдийг нь цуг хорьчих оо ямар байдагийг нь биеэр нь мэдрүүл
Захиалагч эрх баригч нам дотор байгаа нь илэрхий байна. Тэрээр хэрэг нь илрэхвий гэхээс үнхэлцгээ хагартал айж байна. Харин ч алуурчдыг илрүүлсэн тагнуулын ажилтнууд амьдралаараа хохирч байна.
chi uuruu aluurchin baij boloh yum b.a
Бүх шатны шүүхээс аллага үйлдсэн нь олон арван нотлох баримтаар нотлогдсон хэргийг Нямдорж нар яагаад угаах гээд байна вэ? Энгийн логикоор Нямдоржыг шалгавал аллагын захиалагч тодрох бус уу?
Тухайн үед эрүүгийн элементүүдийг цагдаа нар гарын хуруу шигээ мэддэг байсан тул энэ хэргийг хийлгэхийн тулд хэний ч санаанд оромгүй байлгахаар шийдэж хүүхдүүдийг ашигласан. Тэр хүүхэд гээд байгаа Амгаланбаатар хүчин, хүн амины хэрэгтэн.
Сулаачээ тухайн үед гэмт хэрэг хийсэн тогтоогдоогүй хүч хэрэглэн гэмтэн болгосон биз дээ хилс хэргээр олон жил хоригдож бгаа энэ 2 хүн эрүүл мэндээрээ хохирч дууслаа
Гэмгүй хүмүүсийг сулалаачээ арай л хэтэрч бна
Тэр шоронд хэлсээр орсон Содном дорж Чимгээ нарыг хэлмэгдүүлчихээд одоо тэгээд гаргаж болдоггүй юм уу тэнд нь үхүүлэх бодрлтой б.даг юм уу энэ нэг их өршөөл аваад байгаа эрхэмүүдийг нэг их удаалгүй шийдчихдэг юм б.нашдээ тэгээд ариун явдал уу
Содномдаржаа Чимгээ нарыг суллаачээ хилс хэрэг гэдэг нь тогтоогдчоод бхд яагаад суллахгүй байгаан бэ улсын мөнгийн өчнөөн тэрбумаар идэж завшсан хулгайч Ундармааг сулалаад байж гэмгүй хүмүүсийг яагаад хориод байгаан даруй сулалж Ундармааг хорьж мөнгийн төлүүлж улсыг хохиролгүй болго хулгайчийн мөнгийг бид төлж чадахгүй тэрийг төлүүлж нөхөх гэж НДШыг нэмж бгаа биздээ