СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Ч.Батцэцэг: Тав тухтай амины орон сууц хөдөө орон нутагт баригдвал орон нутаг руу нүүх сонирхол иргэдэд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Халуун сэдэв булангаар “Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл” ТББ-ийн УЗ-ийн дарга Ч.Батцэцэгтэй ярилцлаа.

"Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл" ТББ, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЗДТГ-аас хамтран Хутаг-Өндөр мэдээллийн өдрүүдийг өнгөрсөн 11 дүгээр сард зохион байгуулсан билээ. Энэ үйл ажиллагааны үеэр иргэдийн дундаас төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд гурван санаачилга өрнөжээ.

Нэгдүгээрт: Булган аймгийн Хутаг-Өндөр суманд махны кластер байгуулахаар болсон. Тус сум нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг тэр дундаа эрчимжсэн үхрийн аж ахуйгаар хөгжиж яваа сум байгаа. Тэгэхээр үхрийн аж ахуйн дээрээ тулгуурласан махны кластер байгуулах санаачилга гарган дэмжигдсэн.

Хоёрдугаарт: Хутаг-Өндөр сумын ЕБС-ийг ХААИС-ийн лицей сургууль болгох санаачилга өрнөсөн байгаа. Хутаг-Өндөр сумын ЕБС-ийг байгалийн шинжлэх ухааны сонгон сургалттай болгох санаачилга гарч хамтран ажиллахаар болсон.

Гуравдугаарт: Хутаг-Өндөр суманд 30 айлын ногоон стандартын хотхон барихаар болсон.

Булган Хутаг-Өндөр сумын 2021-2024 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ гурван санаачилгаа тусгуулсан. Шилжилт хөдөлгөөний бодлогын зөвлөмжөө тусгуулсан байгаа. Тэгэхээр энэ бол маш том амжилт гэж бид нар харж байгаа.

Энэ онд Хутаг-Өндөр суманд үхрийн аж ахуйн кластерынхаа ажлын хэсгийг байгуулаад одоо төсөл хөтөлбөрөө бичин, судалгааны ажил руугаа орсон.  

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 30 айлын хотхон байгуулах санаа, төслийг манай ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Эрдэмбат санаачлаад өөрөө бүх судалгааны ажлыг хийгээд явж байгаа. . Орон нутагт түрээсийн байр хомс очоод амьдарч байгаа ганц орчин нь хашаа байшин. Тэгэхээр энэ төслийн хувьд иргэдийн цэвэр өөрсдийн санаачилгаар бүтэж байгаа төсөл гэсэн. Тэнд амьдрах оршин суугчид хөршийн холбоо байгуулан өөрсдөө хотхоноо байгуулах ажилд оролцоно гэсэн үг.

Эхний ээлжид 30 айлын хотхонд бүртгэл явуулахад 100 гаруй гэр бүл бүртгүүлсэн. Гэтэл манай улсын хувьд ипотекийн зээлийг аймаг, нийслэл өгдөг мөртлөө суманд өгдөггүй. Орон нутагт ипотекийн зээлийн нөхцөлийг илүү таатай, 100 метр.кв хүртэл ипотекийн зээлийг олгох хэрэгтэй. Тэгэхээр хөдөө орон нутаг руу шилжин нүүх сонирхолтой иргэдийг төр засгаас дэмжихээс энэ мэтчилэн дэмжихийг хүсэж байна. Залуучууд насан туршдаа гэр хорооллын нөхцөлд амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ.

"Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл" ТББ-ын хувьд дан ганц Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг онцлоод байгаа юм биш. Эхлээд энэ сумыг хэрхэн хөгжүүлж болох, сумдад шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хийж болохоор байна гээд олон талын мэдлэг, туршлагыг хуримтлуулж байгаа хэрэг юм. Гэхдээ тухайн орон нутгийн залуучууд нийлээд орон нутгаа хэрхэн хөгжүүлэх тал дээр бид нартай холбогдож болно үүнд татгалзах зүйл байхгүй.

Шинэ Засгийн газрын тэргүүний хувьд шилжилт хөдөлгөөнийг дэмжинэ гэсэн. Хөдөө орон нутаг руу шилжин суурьшина гэдэг бол эрх зүйн орчин дэмжих. Эрх зүйн орчны асуудал гэдэг бол санхүүжилтийн асуудал. Тэгэхээр орон нутагт газар олголт, татварын хөнгөлөлт, НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт асуудлыг дэмжиж байж хөдөө орон нутагт удаан хугацаанд ажиллаж, амьдрах боломжтой.

Сумдын тоог багасгах цаг нь арай болоогүй гэж боддог. . Сум болгон өөрийн гэсэн захиргааны, төсвийн эрх мэдэл чөлөөтэй байх хэрэгтэй. Тухайн орон нутагтаа мөрдөх дүрэм журамтай байж болно. Жишээлбэл, манай сум огт гялгар уут хэрэглэхгүй гэдэг ч юм уу. Сум болгонд нэг адилхан бодлого тохирохгүй. Аль болох төрөлжүүлж болмоор санагддаг.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын өмнөх болоод одоогийн Засаг захиргаанд талархал илэрхийлмээр байна. Одоо бол нам эвслээр хуваагддаг биш орон орноороо өрсөлддөг болсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.