COVID-19 цар тахлаас өөрийгөө хамгаалахын тулд иргэд бэлэн мөнгөнөөс татгалзаж, бэлэн бус гүйлгээний төрлийг сонгох нь ихэссэн. Ийнхүү бэлэн бусаар (АТМ,ПОС, ПОБ терминал, Интернэт банк) хийгдсэн гүйлгээний дүн бэлнээр буюу мөнгөөр хийгдсэн гүйлгээнээс илүү хувь эзэлж буйг Монголбанкны гаргасан тайлан харуулж байна.
Тодруулбал бэлэн бус хэрэглээ 2016 онд нийт картын гүйлгээний тоогоор 43.5 байсан бол өнгөрсөн оны III улирлын байдлаар 81.6 болж хоёр дахин өсжээ. Харин бэлэн мөнгөний хэрэглээ 2016 онд 55.6 байсан нь 18.4 болж гурав дахин буурчээ.
Бэлэн ба бэлэн бус хэрэглээг гүйлгээний дүнгээр авч үзэхэд,
Өнгөрсөн оны III улирлын байдлаар банкуудын гаргасан картын тоо 3.9 сая ширхэг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 215.4 мянган ширхгээр буюу 5.8%-аар өссөн үзүүлэлт аж.
Өөрөөр хэлбэл нийт картын 48.1% буюу 1.9 сая карт идэвхтэй ашиглагдаж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 403.3 мянга буюу 27.1%-аар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Картын хэрэглээг аймаг, хотоор харахад тус улиралд орон нутагт 1.3 сая ширхэг төлбөрийн карт ашиглагджээ. Үүнийг мөн өмнөх оны мөн үетэй харьцуулж харвал 185.8 мянган ширхэг буюу 16.4%-аар нэмэгдсэн гэх сонирхолтой үзүүлэлт гарчээ.
Түүнчлэн хотуудын хувьд карт эзэмшигчдийн тоо 2.6 сая ширхэг байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 29.6 мянган ширхэг буюу 1.2 хувиар өсжээ.
Үндсэндээ тайлант улирлын байдлаар нийт карт эзэмшигчдийн 66.4% нь хот, 33.6% нь орон нутгийн иргэд байгаа нь орон нутаг дахь карт эзэмшигч нэмэгдэж буйн илрэл.
Нийт картыг харвал: /2.5 сая ширхэг/
Харин Мастеркарт, Американ Экспресс болон ЖейСиБи картууд хамгийн бага буюу 0.1-ээс 2.9 хүртэлх хувийг эзэлж байгаа аж.
Төхөөрөмжийн тухайд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.