- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албанаас "Монголын эерэг өдрүүд" сэдэвчилсэн долоо хоногийн аяныг зарлаад байна.
Дэлхийн аз жаргалын индексийг шинэчлэн гаргахад Монгол улс 157 орноос 101-р байранд жагссан билээ. Аз жаргалын индекс (АЖИ) нь хүмүүс хэрхэн амьдарч байгааг илүү тодорхой харуулдаг. Жишээ нь: Коста Рика бүх нийтийн тогтвортой сайн сайхан байдалд хүрэх замдаа амжилттай яваа бөгөөд бусад улс орнууд ч бүх нийтийн тогтвортой сайн сайхан байдлын төлөө урагшилж байна.
Үндэсний брэндийн зөвлөлийн бодлогын ажлын албанаас "Монголын эерэг өдрүүд" сэдэвчилсэн долоо хоногийн аяныг нийгэмд уриалаад байгаа юм
Харин Монгол улсад сайн юм болсон ч талцаж, муудалцаж, муу зүйл болсон ч талцаж, муудалцаж, гудамжинд алхаж явахад, дэлгүүрээс юм худалдаж авах үед, банкинд очерлож байх үед гэх мэт нийгмийн харилцаанд орох бүрт ямар нэгэн сөрөг хандлагууд ажигладдаг. Энд тэнд хүмүүс бие биенээ хараан доромжилж, сошиал орчинд эергээсээ хэд дахин илүү сөрөг зүйлс бичигдэж байгаа нь сүүлийн үед улам ихсэж байгаа билээ.
Энэ үед Монгол улсад эерэг хандлага, эерэг үзэл бодол юу юунаас ч илүү чухал байгаа юм. Иймд Үндэсний брэндийн зөвлөлийн бодлогын ажлын албанаас "Монголын эерэг өдрүүд" сэдэвчилсэн долоо хоногийн аяныг нийгэмд уриалаад байгаа юм. Жишээ нь:
Даваа гараг: "Бусдыг баярлуулах өдөр" энэ өдөр та заавал хэн нэгнийг баярлуулаарай
Мягмар гараг: "Бусдад талархах өдөр" энэ өдөр та заавал хэн нэгэнд талархасан сэтгэлээ илэрхийлээрэй.
Лхагва гараг: "Бусдад туслах өдөр" энэ өдөр та заавал хэн нэгэнд туслаарай.
Пүрэв гараг: "Бусадтай хөгжилдөх өдөр" энэ өдөр та заавал хэн нэгэнтэй хөгжилдөөрэй.
Баасан гараг: "Бусдаар бахархах өдөр" энэ өдөр та заавал хэн нэгнийг магтаж, түүнд урмын үг хэлээрэй.
Бямба гараг: "Хүүхдийн нэг өдөр" энэ өдөр та заавал хүүхэд баярлуулаарай.
Ням гараг: "Гэр бүлийн өдөр" энэ өдөр та заавал гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлээрэй.
ТА ГАНЦХАН ДОЛОО ХОНОГ ЭЕРЭГ ХҮН БАЙЖ ЧАДАХ УУ?
Хэрэв тийм гэж хариулсан бол "Монголын эерэг өдрүүд" сэдэвчилсэн долоо хоногийн давалгаанд нэгдэхийг хүсвэл энд дараарай.
Өөр өдөр биш өнөөдөр эхэлье!