Нийслэлд коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул сар шинийн баярын өдрүүдээр хатуу хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаад буй. Улсын онцгой комисс энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргажээ.
Шадар сайд болон гишүүд нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-УОК-ын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Цагаан сарын өдрүүдээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна. Хоёрдугаар сарын 11-23-ны 06.00 цаг хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болж байна.
Энэ хугацаанд 420 мянган айл өрхөөс коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ авна. Өдөртөө 42 мянган айлаас шинжилгээ авахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд шинжилгээний 73 цэг байгуулж, хөдөлгөөнт буюу явуулын хэлбэрээр шинжилгээ авна. Энэ хугацаанд иргэд аль болох гэрээсээ гарахгүй. Хоол ундаа гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс авах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эмнэлэгийн ээлжийн ажилчид ажилдаа яаж явах вэ.
Иргэд өөрсдөө ухамсараараа хичээх хэрэгтэй , нэг л их эрх ярьсан хүмүүс үүрэг харицлагаа ухамсарлах хэрэгтэй