Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн захирлаар шинээр томилогдсон Л.Алтаншагайг хууль бусаар томилсон явдалд тус сургуулийн багш, ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, манай ТВ-д хандсан юм.
92-р сургуулийн англи хэлний багш Н.Насанбуян:
-Манай сургуулийн өмнөх захирал тэтгэвэртээ гарсны дараа БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгуулийнх нь ажилд явсан хүнийг албан ёсны сонгон шалгаруулалтад оруулахгүй, шууд манай сургуулийн захирал болгосон. Бид нарын хувьд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хууль дүрмийн дагуу явуулж, мэргэшсэн хүнийг ажиллуулахыг хүсэж байна. Шинээр томилогдсон Л.Алтаншагай "Сургалтын менежер өөрөө захирал болох гээд багш ажилчдыг турхиж байна" гэсэн. Тийм зүйл байхгүй.
Сургалтын менежер Я.Отгонбат:
-БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгуулийн ажилд оролцсон хүнээ шууд сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ингээд тус хүнийг АТГ-т ашиг сонирхлын зөрчил байна уу эсэхийг шалгуулсан. Сургуулийн захирал хүн магистрын зэрэгтэй, удирдах албан тушаалд 4-өөс дээш жил ажилласан байх ёстой шалгуурыг хангаагүй байсан. 92 дугаар сургуулийн 130 ажилтан, сурагчид мэргэшсэн хүнээр удирдуулахыг хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bayarmunhiig ogtsruulj naad zahirlaa hooj yawuul
Bayarmunhiig ogtsruulj naad zahirlaa hooj yawuul
Хууль бус томилгоо арай л хэтэрч байна аа
Багш нарыг дээрэлхэж болно гэж бодоод бна.
Энэ улс төрийнхний бөгс долоогчидыг сургууль цэцэрлэгийн удирдлагаар хууль зөрчиж тавьдагаа болимоор юмаа сонгон шалгаруулалт зарласан нэртэй хахууль өгсөн хүнээ тавьдаг тэр хүнээс нь илүү оноо авсан бол шууд унагадаг хөгийн жишиг хаа сайгүй тогтлоо
БЗД -н засаг даргад хууль үйлчилдэггүй юм уу? Ийм хандлага байж болохгүй.
Хууль дүрэм журмаа зөрчдөг дарга ажлыг хэрхэн хийх нь ойлгомжтой .огцруулах хэрэгтэй дээ.ийм юм явуургүй дээ.
энэ улс төрийн томилгоог зогсоох хэрэгтэй, чадваргүй шаардлага хангахгүй хүн бол бүүр ч дэмий, дэмжиж бна, боловсрол улс төрөөс ангид байх ёстой, тэр хууль бус захирал нь өөрөө ичээд явах хэрэгтэй
хот хөдөөгүй өөрсдийнхөө төлөө санал өгсөн хүмүүсийг бүгдийг албан тушаалд томилохоор ажлаа хийж байгаа хүмүүсийг янз бүрийн зүйлээр дарамтлан улайрсан засаг дарга байна.амлалтандаа хүрэхийг саналаа худалдсан нөхдүүд нэхээстэй
Бидний хүүхэд энэ улс төрчидын тоглоом биш
Алтан шагай угаасаа захирал хийж байсан хүн шүү дээ залуу эрч хүчтэй сайн захирал шүү. Албан тушаалд хэт шунасан сургалтын менежер гэх хүн бусдыгаа турхирахаа боль
Алтаншагай сайн захирал шүү
Алтаншагай сайн захирал шүү 92ынхон харин ч азтай байна
Алтаншагай чинь угаасаа л захирал хийж байсан хүн штээ.
Хууль бус томилгоо хийгдээд, түр орлон гүйцэтгэгч нэрээр 3-4 жил ажиллаж болдог болохоор ажлын байрны тодорхойлолтны тодорхой заалтуудыг зөрчсөн томилгоо хийгддэг байх. Болдог болоод хуулийн цоорхойг ашиглаж томилгоо хийж дээ.