СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэгдүгээр эмнэлгийн эмч өвчтөнөөсөө нэмэлт төлбөр авч хохироосон уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б нь өвчтөнөөс үндэслэлгүйгээр их хэмжээний нэмэлт төлбөр авч хохироосон талаарх гомдол манай редакцид ирлээ. Уг гомдолд:

...

Тэгэхэд тус эмнэлгийн эмч Б.Б нь “Ахад чинь хөлийн судас залгах мэс засал хийх, эсвэл хөлийг нь тайрах гэсэн хоёр сонголт байна. Хэрвээ судас залгуулна гэвэл Хаан банкин дахь 502256**** дугаартай миний дансанд 2,100,000 төгрөг хий” хэмээн утсаар хэлжээ.

Ингээд иргэн Б.Батжаргал нь хөлтэйгээ үлдэхийн тулд ах дүүстэйгээ хамжиж дэмжиж 2,100,000 төгрөгийг цуглуулаад эмч Б.Б-ийн Хаан банкин дахь данс руу 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн баримтыг та бүхэн харж байна.

Ингээд хөлийн судас залгах хагалгаа арванхоёрдугаар сарын 25-нд болсон.

Гэвч хагалгааны дараагаас Б.Батжаргал ахын минь хөлийн зовуурь улам ихсэж, эмнэлгээс гарсны дараа хавдаж шархалсан. Бид сандрахдаа Б.Б эмч рүү залгаж учир байдлаа хэлэхэд зургийг дараад явуулчих харъя гэхээс өөр зүйл хэлээгүй. Цаашдаа бидний утсыг авахаа ч байсан.

Ингээд бид арга барахдаа Гуравдугаар төв эмнэлэгт очиж компьютер томограф зураг даруулахад “Судас залгах хагалгаа хийгдээгүй. Судас бөглөрсөн хэвээр байна” гэсэн шинжилгээний хариу гарсан. Хэрвээ бид Б.Б эмчид итгэж хагалгааны дараа шууд нутаг буцсан бол хугацаа хождож, ахын минь хөлийг тайрахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрэх байсан юм билээ.

Ингээд бид Б.Б эмчтэй утсаар холбогдож, та судас залгах хагалгаа хийнэ гэж биднээс 2,100,000  төгрөг авчихаад хагалгаагаа яагаад хийгээгүй юм бэ. Хийгээгүй гэдэг нь шинжилгээгээр гарч ирлээ. Ах минь дахин хагалгаанд орохын тулд багагүй мөнгө хэрэгтэй байна. Төлсөн төлбөрийг буцааж өг гэхэд өгөөгүй  гэсэн байв.

Иргэн Б.Батжаргалын гомдлыг нягталж үзэхэд “Нэгдүгээр эмнэлгийн судас залгах мэс засал”-ын эмчилгээний төлбөр нь нийтдээ 3,481,200 төгрөгийн өртөгтэй байсан бөгөөд түүний 75 хувь буюу 2,610,900 төгрөг нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 25 хувь буюу 870,300 төгрөгийг л иргэн Б.Батжаргал төлөх ёстой байсан нь тус эмнэлгийн албан ёсны магадлагаа, тэмдэглэлд дурайгаад байж байгааг та бүхэн харж байна.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б-тэй утсаар холбогдож, хариу тайлбар хүсэхэд гэсэн хариуг өглөө.

Бид уг асуудлыг Нэгдүгээр эмнэлгийн дарга удирдлагуудаас тодруулан үргэлжлүүлэн мэдээлэх болно.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (39)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
66.181.160.48

Мөн ч хатуу сэтгэл ээ. Ядаж хагалгааг н олигтой хийчихгүй дээ. Нүгэл нүдээрээ гарах өдөр байгаа даа

Дариймаа
3 жилийн өмнө
66.181.161.100

Эмнэлэг болгон үүдэндээ дэлгүүр шиг нөт өгдөг кастай болмоор юм бна дөө бараг тэр нь шулуухан болж яаж ямар хөнглөлт ямар төлбөр төлөх нь тодорхой тариптайгайгаа

зочин
3 жилийн өмнө
103.68.107.98

ЕР НЬ БИД ӨӨРСДӨӨ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ МЭДЛЭГ ОЙЛГОЛЛТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. МӨНГӨ ӨГ ГЭСЭН БҮРТ ДУУГУЙ ӨГӨӨД ДАРАА НЬ ИЙМ АСУУДАЛ ГАРЧ БАЙНА. тухайн эмчийн хувийн дансанд мөнгөө хийхээс өмнө яагаад, болж байна уу гэх мэт асуултууд толгойд нь ормоор л юм, товчхондоо хэлэхэд бид өөрсдөө ийм байдлыг өөгшүүлж байгаа юм. хагалгаа амжилттай болсон бол яах байсан бол....?

Зочин
3 жилийн өмнө
59.153.114.234

Зэвүүн новшнууд? Та нар үйлийн үрээ эрт орой алинд ч үүрнэ. Хямсгар хүний төлөө бус бүх эмч нарт хамаатай

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.76

би нодлин 3 р эмнэлэгт хөрийн будас бүдүүрч хагалгаанд орсон одоо гайгүйл байна тэр үед тусгай багаж хэрэглэсэний мөнгө 500 000 г өгч байсан сайн эмч байсан их баярлалаа эмчдээ

Зочин
3 жилийн өмнө
103.229.120.92

Зүрх судасаараа 3-р эмнэлэг супер шүү дээ. Шууд тийшээ очихгүй дээ.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.6

За энэ цагаан нөмрөгтэй баатар, алтан гэртай энэ тэр гээд байдаг эмч нар чинь болохоо байжээ чааваас

Зочин
3 жилийн өмнө
192.82.66.210

za shaaldaa tanaih odoo bolio

zochin
3 жилийн өмнө
66.181.161.74

Xiij chadahgui baij ubchtunuus mungu abch baidag. Tangarag urgusun emch hun biz de. Arai yumaa. Nuguu aihtar emch nariig zagnaad bahirdag mergejliin hyanaltiin darga yu hiij bnaa.

Zochin setfegdel
3 жилийн өмнө
66.181.161.103

Yadaj naad barimt aa haraach. 3r emneleg geed bichsen bhiin Tgd 1 geed dairaad bdag t1 hvn huurch bga bishdee. Hagalgaanii emch ni Erdenesvren gj bainshd. Bolj ogwol muu giin vzchih geed ulairchhiin. Jinhen barimt aa tawiachee

Бужин
3 жилийн өмнө
71.218.95.17

Хагалгаа хийчихээд, евчтен эдгэрсэн бол бас яахав гэхсэн, иргэдийн евчин зовлонгоор яасан их цадаж байнаа

Зочин
3 жилийн өмнө
66.181.179.39

ёстой арай юма.ийм ёс зүйгүй,сэтгэл зүрхгүй эмч нарыг ажиллах эрхийг нь хасмаар юм

Зочин
3 жилийн өмнө
139.5.216.162

Олигтойхон зөв эмчилдэг бол яахав гэхэд чадахгүй байж хөгийн новш вэ!!! Новшийг шүүхэд өг!

Зочин
3 жилийн өмнө
150.129.143.248

bur neg medee medeelel oloh ged yadtsan setguulch nertei uruwdultei yumnuud bhiimaa. how jiw huutsuldsun yadmag setgelgeetei uuriig bodoj setgej chadahaa bolison ineedtei yumnuud

Зочин
3 жилийн өмнө
64.119.22.57

Хатуу сэтгэлтэй залилан хийдэг хүн бэ энэ одоо.ийм гэмт хэрэг хэдэн удаа хийсэн хүн болоо аймаар юмаа

Иргэн
3 жилийн өмнө
202.9.40.145

Хэн гэдэг эмч вэ? Гавьяат Чойжамц эмч бас гар харж байж хөдөлдөг эмч байсан. Одоо хувийн эмнэлэг нээчихсэн бизнес хийгээд өөрийгөө мөн ч сайн рекламдаж явна.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Yooy ENE ch NAR chin yaachixaa ve

Haha
3 жилийн өмнө
203.23.49.89

Hahahaha

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.44

Улсын эмлэгт эмчид мөнгө өгөхгүй бол яг ийм л байна Нотлох баримт байгаа дээр нь энэ эмчийг хуулийн байгууллагад өгч эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.212

Muuhai ech humuus ih olon boljee

Зочин
3 жилийн өмнө
124.158.113.3

ЭНЭ ХЭДЭН СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ НЭР ТӨР ХӨӨСӨН ЮМНУУД ӨМНӨХ ДУГААРААР ХАВДРЫН ЭМЧ НАРЫГ ХУДАЛ ҮНЭН НЭВТРҮҮЛЭГ ХИЙЖ ИРГЭДИЙГ ХӨӨРӨГДӨӨД ЭДНИЙ НЭВТРҮҮЛГИЙН ХҮЧИНД МЭС ЗАСАЛ ТӨЛБӨРГҮЙ БОЛСОН ГЭЖ НИЙГЭМД ХУДАЛ СЕНСАЦИ ТАРЬСАН. ОДОО БАС ХЭН ГЭЖ ЭМЧИЙН НЭР ТӨР АМЬДРАЛААР ТОГЛОХ ГЭЖ БАЙНА ЭМЧ НАР НЭГДЭЖ ЭНЭ ТВ ЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.194

Засссс. Эцсиин эцэст хэн хэнии амьдралаар тоглоод бгаан бэ. Монголчууд алтан гартай эмч минь гээд итгээд л хамаг юмаа л барьдаг. Эмч нар тэрүүгээр түрии бариад арай даварч бга нь ер нь үнэнштээ. Мэс заслын эмч нар бол тэдэн эмч, төдөн сувилагч орно гээд л бүүр нэг гар хараад сурчихсан балиар хүмүүс.

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.122

Ямар ч нөхцөлд эмчид мөнгө өгмөөргүй байнаа. Санхүү нь мөнгөний тооцоог нь хийл дээ. Эмчид баярлалаа гэж мөнгө өгөхөө бид нар бас болимоор байна. Харин эмч нар хийх ажлаа цалингаа бүтэн авмаар байвал ёс зүйтэй өнгө мөнгө харалгүй хийхэд л болно. Тогтолцоогоо шинэчилж энэ хэл амнаас эмч нарыг хамгаал

Zochin
3 жилийн өмнө
213.55.225.223

Iimerhuu uildeliig dor dorn medeelj arga hemjee avahuulj holvogdoh yam , bolon setguulch avilgaliin esreg baiguullagat meduulj bj arga hemjee avch baij l deerdene . Nuun daragduulaad baival ...eurdiin uzegdel bolj daamjirna

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.231

Эмч нарын дунд ингэж өвчинд шаналсан өвчтөнгүүдийн зовлонгоор тоглож их хэмжээний мөнгө авдаг явдал хэвийн үзэгдэл болсон. Шинэ сайд яаралтай хариуцлага тооцож АТГ.т шилжүүлэн шалгуулж хэвшмэл болсон ноцтой дутагдлыг арилгах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
103.140.11.206

Энэ миний ах байгаа юмаа Хагалгаа амжилтай болсон гэж худлаа хэлдэг хамгийн буруу Бид нар их итгэж байсан гэтэл ийм юм болоод байхад уучилаарай гэж хэлж чадахгүй ийм хүн байгаа юмдаа одоо гомдолтой байнаю

Tsogtbaatar
3 жилийн өмнө
122.201.23.201

Emch ner zvvsen sdaa ve

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.98

Энэ миний дүү байгаа юмаа. Тухайн үед хатуу хөл хориотой байсан үе таарсан. Эмнэлэгээр олон хүн явуулахгүй чанга хөл хориотой байсан .Эмчтэй нүүр тулж уулзах боломжгүй байсан.Өвчтэй хүнээ хурдан аврахын тулд эмчид итгэж түүний хэлсэн мөнгийг данс руу ньшилжүүлсэн.гэтэл эмч хэлсэг хагалгааг хийгээгүй боло нь батлагдсан.3 р эмнэлэгт дахин хагалгаанд орж жинхэнээсээ судас залгуулсан нь үнээн.Энэ дашрамд 3 р эмнэлг йн эмч Эрдэнэсүрэн болон бусад эмч сувилагч нар баярласан сэтгэлээ илэрхийлье. 1 р эмнэлгийн эмч Б д үнэхээр гомдож байна.Мөнгөндөө гол нь биш,хүний өвчнөөр,амь нас амьдралаар ингэж болдог юмуу.Ахиад олон хүнд ийм явдал тохиолдохвий гэж бодсондоо үүнийг бичиж байна. 1 р эмнэлэг буюу эмч Б бидэнд хагалгааны талаархи төлбөрийн ямарч баримт өгөөгүй болно. ИЙМ ухаисартай ийм ёс суртахуунтай эмч байна гэдэгт.үнэхээр хараималтай.байна. Б эмч бидэнд гомдох эрх байхгүй. Өөртэй нь ярьж хэлсэн боловч явдаг газраараа яв гэсний дагуу бид гомдлоо зохих газруудад гаргасан болно.

Зочин
3 жилийн өмнө
150.129.141.240

Улс төрийн намууд эмнэлгүүдэд хулгайч томилж тэдний амьдралд мөнгө болж очих төсвийг нь тоонуулсаар байж эмч нарын итгэл сэтгэл бүх юмыг хөргөж ийм наймаачин болгосон.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.56

Ар гэриихэнд нь хөлийг нь тайрна гэж айлгадаг аймаар хүний сэтгэл зүйд дарамт үзүүлж тоглодог мэргэжлийн луйварчин юм биш үү арай арай

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.1

2 сая төгрөг авчихаад сайн хийгээд өгчихгүй дээ. өөдгүй хог вээ.

зочин
3 жилийн өмнө
150.129.143.22

Эмч нарын цалин үнэхээр бага байна шүү

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.22

Emch nar chin tsagaan xalad umssun luibarchid boloo uy hagalgaa xiigeegui baij xiichlee gej mungu abaad l

zochin
3 жилийн өмнө
66.181.161.22

YAHAA ENE EMCH HARIIG EHD TEHDGUI MUHGU HEXEED L MUNGU TDAGAAH HUD ULAAH BOLJDEE TAHGARAG URGUXUU BAISAH UYM UU

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.76

Миний төрсөн ахад тохиолдсон явдал юм шүү.Бид эмнэлгээр орж гарч эмчтэй уулзаж учирах боломжгүй хатуу хөл хориотой бөйсан.Хэн ч өвдөж зовж хаа холорс ч баысан эмч эмнэлэг бараадаж ирэхээрээ эмчиын хэлснийг л дагаж бүх амь амьдралаа даатгадаг юм билээ цагаа тулахаар.Яагаад 3р эмнэлгийн баримт байна вэ гэхээр өмнөх 1р эмнэлэг бидэнд ийм хагалгааны төлбөрийн баримт өгөөгүй учир бид ямар үнэ ханш төлбөрөөр хийгддэгийг мэдээлэх үүднээс сүүлд дахин хагалгаанд орсон 3р эмнэлгийн төлбөрийн баримтад тулгуурласан болно.Бас шууд хамаарах харьяаллын эмнэлэг нь 1р эмнэлэг бөйсан учир тэндээсээ үйлчилгээ авах гэж очино уу гэхээс голж шилж явах хугацаа хийгээд үав зай байгаагүй.Б эмчийн хагалгааны дараа сайжрал авахгүй болохоор 3р эмнэлэгт хандаж үзүүлж хийгдэх ёстой хагалгаа хийгджээгүйг мэдэж дахин хагалгаанд орхоор болсон юм.Бидний итгэл найдвараа өгч амиа даатгадаг Эмч нар /зарим/ ийм хүний мөсгүй байгаад үнэхээр харамсаж байна.Дахин өөр хэн нэгэнд ийм явдал бүү тохиолдоосой,энэ эмчийг дахин ийм муу үйлдэл битгий гаргаасай залуу хүнд цааш ажиллах өчнөөн жил байгаа учир эртхэн алдаагаа засаж залруулж ухаараасай гэсэндээ Бид нуулгүй Гомдол мэдүүлж дэлгэхээр болсон.1-р эмнэлэг энэ хүндээ зохих арга хэмжээг нь авч дахин ийм явдал гаргахгүй болгож иргэний гомдлыг шийдвэрлэж өгөхгүй бол бид эмчиын нэр усыг задлахад бэлэн байгаагаа дуулгая.

Meme
3 жилийн өмнө
64.119.20.3

yamar balair uim bee hend odoo itgeh bolj bn aa buur mugnii ni avchaad hulhidana genee ajilaas ni haluulah hurtel arga hemjee avaachee, davarsan uim bee ehneesee halaad ehelbel surgamj bolood emch nar chih zuuluntei bolno doo

иргэн
3 жилийн өмнө
203.91.115.47

1-р эмнэлгийн эмч нар аймаар, энэ улсын эмнэлгийн мэсийн эмч нар ялангуяа.Бүгд хувийн эмнэлэгтэй, боломжийн хүмүүсийг харж байгаад очер дугаар удна ч гэх юмуу ямар нэг шалтаг хэлж ойлгуулж байгаад хувийн эмнэлэгтээ авч улсад хийдгээс хэд нугалсан үнэ авч хийнэ.1-р эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч Бямбасүрэн хорооллын модны 2 дагуу хувийн эмнэлэгтэй, улс 150,0аар хийдэг чихний юу ч билээ тэрийг 500,000аар хийж хагас бүтэн сайнд зайгүй энийгээ хийдэг.Унадаг унаа байр сав нь эгээ л талхны мөнгө шиг урссан хүмүүс байдаг гээд хүмүүс энэ мэсийн эмч нарын нүдэн д ээр байхын эцэсгүй тансаглаж их мөнгө хийж байгааг яриад л байдаг.Нэг бол улсаа нэг бол хувиа сонгох хэрэгтэй байхаа хууль журамдаа өөрчлөлт оруулмаар юм.Тэгээд л нэг их модны захад тансаг хаустай ажлынхан нь хагас бүтэн сайнаар байнга ирж мах шарж идэж ууж тансагласан байнгын тансаг хүмүүс, арай л шудрага бус байна шүү

Зочин
3 жилийн өмнө
192.82.76.68

Сайн байна уу .Гүн Венийн бөглөрөхөөс айх хэрэггүй эмчилгээний асуудал шийдэгдсэн. 1.найрдвартай эм шийдэгдсэн.2.бөглөрөлийн оймс шийдэгдсэн Германы хатуу стандарт. 3.хөдөлгөөн. энэ чиглэлээр манай ивэн эмнэлэг хэвлэл мэдээлэл .эмч нарт хэд хэдэн удаа сургалт явуулсан .манай эмнэлэг шүдний эмэгтэй эмчилгээ сайн хийдэг оймс эмнэлгүүдэд байдаггүй . Судасны боолт хийж өгдөг энэ талаар 2020.оны 6.сард санаж байна.Герман эмч 1.р эмнэлэг дээр лекц уншиж байсан. Гүн Венийн бөглөрөлийн эмчилгээ маш энгийн өвчтөнийг айлгах хэрэггүй. ЭМЯ.ний сайд.эмнэлгийн дарга нар хяналтынхан эмч нарт зөв ойлголт өх бие биенээ сонсдог болгож өгнө үү. Манай эмнэлэг жил болгон судалгаа хийж илтгэл ангилд явуулсан гүн сайд танд судалгааг явуулах болно. Манай эмч нар сайн гэхдээ энгийн юман дээр том алдаа гаргах тохиолдол байна. Орчуулсан эрдэмтэдийн судалгааг сайд танд илгээх болно. Хүндэтгэсэн эмч Д.Оюун .

зочин
3 жилийн өмнө
122.201.22.233

яасан хширдаггүй шуналын туламнууд вэ хийгээгүй хагалгаанд мөнгө нэхдэг эмяам маш том цэвэрлэгээ хийн ёс зүй хариуцлагыг чангалахгүй бол хэцүүдлээ 3 сая ард түмний амь насаар нь тоглоод дуусахнээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.