Иргэн Ч.Мөнхбат 45-р сургуулийн жижүүрээр ажилладаг. Тэрээр гал түлж болдог овор хэмжээ багатай жижигхэн зуух бүтээжээ.
Тэрбээр: Би мод төмрөөр юм урладаг. Өвөө, аав, ах нар маань төмөр модны дархад байсан. Удам дамжсан гарын уртай хүмүүс л дээ. Нэг найз маань зөвлөсний дагуу жижиг зуух хийж үзтэл маш их амжилтад хүрлээ. Захиалга их ирж байна. Бүгдийг гараар хийсэн. 16 төрлийн деталаас зуух маань бүрддэг. Хүмүүс энэ зуухыг бурхан тахилынхаа өмнө тавьдаг. Бөө нар ёс заншилдаа их хэрэглэдэг. Орон сууцны айлууд их хэрэглэж байгаа тул үзэмж сайтай байх ёстой. Айлын хойморт байх учраас маш их хичээж хийж байна.
Хашаандаа сайхан амьдарья гэдэг групп дээр тавиад үзтэл маш их захиалга ирсэн. Эхнэр охин 2 маань гурван өдөр л зайгүй ажилласан даа. Хомоол, ганга, мод гэх мэт дотор нь түлдэг. Яндангаар нь утаа уугиад л их гоё харагддаг.
Миний утасны дугаар 9916-4455. Мөн "мөнхбат мөнхбат" гэсэн фэйсбүүк хуудастай. Гэхдээ би ганцаараа хийдэг тул захиалгаа заримдаа дийлэхгүй байна. Одоо би 45-р сургуулийн жижүүрээр ажилдадаг. Ажлынхаа хажуугаар хийдэг болохоор цаг их орох юм гэж ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар мундаг уран хүн бэ.амжилт хүсье.дархан хүн бурхан ухаантай гэж үнэн шүү.санал хэлбэл дор нь сэтгээд гоё болгоод явчдаг шүү.Дугуй зуух хэлбэрээр хийвэл бүүр хурдан хийх байх шүү.хийх деталчилагдал 16аас цөөрөх байх .Дандаа гоё билэгдлийн юманд хэрэглэгддэг болохоор гэр шиг дугуй хэлбэртэй байх нь сайн билэгдэл
mundag shuu
Patentaa xurdan avaarai
Баяр хүргэе.Авмаар бна очёр хэзээ бол .
Бүтээжээ гэнэ үү 3жилийн өмөн 1 залуу хийгээд яваад бөөн шдээ
Захиалах гэсэн юм. Утас 94906004
Захиалж авья Утас 94906004