СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-02

LIVE: А.Амбасэлмаа: Коронавирусээр өвчилсөн үедээ 2, өвчлөөд эдгэрсний дараа 2 хүн нийт 4 хүн нас барсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Коронавирусээр өвчилсөн үедээ 2, өвчлөөд эдгэрсний дараа 2 хүн нас барж нийт нас баралт 4 болсон гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь коронавирус халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчин, зүрхний хэм алдагдлын улмаас эндсэн. Хоёр тохиолдол нь оношлогдоод эмчлэгдэж байх хугацаанд нас барсан.

Ингээд өвчилсөн үедээ хоёр, өвчлөөд эдгэрсэн үедээ хоёр, нийт дөрвөн хүн нас бараад байна. 

 Эдгээр тохиолдлын хугацааг нэрлэвэл:

  • 2020 оны 12 сарын 25
     
  • 2021.01 сарын 05 
     
  • 2021.01 сарын 12
     
  • 2021.01 сарын 22-нд тус тус бүртгэгдсэн. 

Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт өдөртөө 25-35 тохиолдол нэмэгдсэн. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлын тоо нэмэгдээд явдаг. . Тусгаарлалтад байсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингээд халдвартай иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. 

Тусгаарлан ажиглах байранд хавьтлуудыг долоо хоног тусгаарлах хугацаанд хоёр удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй бол гэрийн ажиглалтад шилжүүлэн долоо хоног ажиглаж байгаа. 

ЭМЯ-ны зүгээс . Иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх ажил 11:00 цагийн мэдээллээс хойш зохион байгуулагдсан учраас буруу ойлголт үүссэн байна хэмээх тайлбарыг мөн өгсөн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.